Аав: энэ юун хүү вэ? Гэхэд би сандарч түгдрэн зогсож байтал Сэхүн 90 градус бөхийн
Сэхүн: У Сэхүн гэдэг Аннатай үерхээд 3 сар болж байна
Дотор харанхуйлан ээж аав 2 луу хархад их л гайхсан шинжтэй харагдаж байлаа. Бидний дунд чимээгүй байдал ноёрхож байтал ээж аав руу харан
Ээж: юу ч гэсэн 2лаа хувцасаа солиод ирье. Гэхэд аав Сэхүн рүү харан
Аав: хувцасаа солиод иртэл зугтахгүй байж байгаарай
Сэхүн: за
Тэд өрөө рүүгээ орход нь би Сэхүн рүү хархад тэр нилээн сандарсан байдалтай зогсож байв.
Аав ээж 2 хувцасаа солиж гарч ирээд
Ээж: оройн хоолны хувьд ?
Би: бид идчихсэн
Аав: тэгвэл жимс идэцгээе! Гэхэд ээж гал тогоо руу явж Сэхүн бид 2 аавыг дагаж зочны өрөөний буйдан дээр суухад
Аав: тэгхээр аав ээж чинь юу хийдэг билээ.
Сэхүн: аав маань бизнэсс эрхлэдэг , ээж болхоор эмч
Аав: тийм байх нь , бодвол та 2 нэг сургууль байх
Сэхүн: сөүлийн их сургуулийн 3-р дамжаанд сурдаг.
Аав: Аннатай гэрлэх бодолтой байна уу?
Би: ААВ !!! Би сандарсандаа бараг л орилож орхив. Аав гайхаж Сэхүн ч асуултаас болж сандарсан харагдана. Сэхүн хоолойгоо засаад
Сэхүн: бид гэрлэх тухай ярихад хэтэрхий эрт байгаа ч Аннаг миний дэргэд үүрд байна гэвэл би татгалзахгүй
Түүний хариултаас болж би болон аав хэлэх үггүй болчихлоо. Ээж хэрчиж бэлдсэн жимс ширээнд тавин аавд сэрээдэж өгөв. Сэхүнд жижигхэн сэрээ өгөөд
Ээж: сайн идээрэй! Инээмсэглэн хэлэх нь тэр.
Ээж: омоо , цаг ийм орой болчихсон юм уу? Оройтчихлоо манайд хоноод яваарай!
Би: Сэхүн манай байрны 9 давхарт амьдардаг
Аав: тэгвэл маргааш оройн хоол хамт идэж болох юм байна гэж хэлхэд нь Сэхүн: сайхан амраарай гэж хэлээд бөхийв.
Сэхүнтэй хамт үүдэнд ирж түүний гутлаа өмсөхийг нь харан зогсож байлаа. Удалгүй Сэхүн гутлаа өмсөд дуусаад эргэн тойрноо харж байгаад духан дээр минь үнсээд
Сэхүн: мессэж бичий гэж хэлээд гараад явчих нь тэр. Ээж гал тогоонд сууж байгаад над руу инээмсэглэн
Ээж: нүдэнд дулаахан хүү байна. Эртхэн унт ...
Өрөөндөө орж ирхэд Сэхүн мессэж бичсэн байхыг хараад дахиад өнөөх инээмсэглэл тодроно.
Бид 2 цаг гаран мессэжлэсэний эцэст зовхи минь хүндрэн өөрийн эрхгүй унтаж орхиж.
Ээж өглөөнөөс хойш л хачирнууд болон оройн хоолны зүйлээ бэлдэж байлаа. Ээжид туслаж дуусаад Сэхүнтэй салхилахаар гарч ирхэд Сэхүн намайг хүлээн зогсож байв.
Би: бид хаашаа явахын ?
Сэхүн: Лухан ахын гэр лүү
Би: яах гэж ?
Сэхүн: лухан ахын охин дүү нь ирчихсэн гэсэн. Би чамайг танилцуулхыг хүссэн юм.
Бид Лухан ахын явуулсан машинд суун сөүлийн баячуулын хаус байрлах газрыг чиглэн явж байв. Удалгүй машин зогсож бид орд харш шиг том хаусны гадна ирэх нь тэр.
Би: энд Лухан ах ганцаараа амьдардаг хэрэг үү?
Сэхүн: тиймээ яасан ?
Би: айдаггүй юм байхдаа
Сэхүн: юу гэж гэж хэлээд инээн , намайг дагуулан дотогш орход дахиад л гайхаж бас цочирдож орхилоо.
Энэ яг л ерөнхийлөгчийн гэр шиг юм. Биднийг орж ирхэд жоохон охин Сэхүн ахаа гэхээр гүйж ирэн Сэхүнд тэрүүлээд хятадаар хурдан гэгч хь шулганаж , Сэхүн түүнд хариу хэлж байв.
Намайг гайшируулж ханахгүй юм аа. У Сэхүн хятадаар ярьдаг , төгс хүн юм даа.
Лухан: Сайн уу? Анна
Би: сайн сайн уу? Ахаа ... Лухан ах өнөөх охин руу харан хятадаар ямар нэгэн юм хэлхэд тэр над руу харан инээмсэглээд солонгосоор
: сайн байна уу? Намайг Лушин гэдэг , 4 настай гэж хэлээд дахиад л Сэхүн рүү харан хятадаар шулганаад эхлэлээ.
Лухан: тэр солонгос хэл мэддэгүй ч өөрийгөө танилцуулхаа цээжлэхээ мэддэг болчихсон
Би: дуудлага нь цэвэрхэн юмаа.
Лухан: ахх , хэний дүү билээ дээ. Бид өдрийн хоолоо идэх гэж байлаа гэж хэлээд намайг хоолны ширээ рүү аваачих нь тэр.
Ширээ дүүрэн миний мэдэхгүй хятад хоолнууд байх бөгөөд бид тэднийг барах эсэх нь тодорхойгүй харагдаж байв.
Удалгүй Сэхүн болон Лушин ширээнд сууж , үйлчлэгч эмэгтэй Лушинд хоолноос аягалаж өгч байлаа. Сэхүн надад амттай , өөрийнхөө дуртай гэсэн болгоныг савхдаж өгөөд , аяганд минь хийж өгхийг Лухан ах харан жуумалзан
Лухан: Сэхүн надад эрхлэдэг үе өнгөрчихсөн бололтой
Сэхүн: Хён!!! Би хэзээ тэгж байсын
Лухан: Крисээс асууж болно шүү!
Сэхүн: за яахав , энэ яриаг Аннаг байхгүйд үргэжлүүлнэ гэж мэдээрэй гэхэд Лухан өнөөх жуумалзсан инээмсэглэлээрээ инээн хоолноосоо үргэжлүүлэн идэв.
ВЫ ЧИТАЕТЕ
♦ Our times ♦ [Complete]
أدب الهواةБидний хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаа минут тутам нь үнэ цэнэтэй ...