Сэхүнд гомдож , зүрх хатгуулж өвдөж байна.
Сэхүн араас нэрийг минь дуудсан ч би эргэж харалгүй зөвхөн урдах замаа харан алхаж байтал Сэхүний гар хүзүүгээр минь орж ирэн , түүний дулаан элч араас минь төөнөж байлаа. Сэхүн намайг улам чанга тэврэн
Сэхүн: намайг уучлаарай! Иймэрхүү зүйл бодож шаналаж байгааг чинь анзаараагүйд
Би бүгдийг тайлбарлье харин чи намайг битгий орхиочдээ гэх нь тэр.
Түүний хоолойны өнгө энэ бүхэн үнэн сэтгэлийх гэдгийг илтгэж байв. Би эргэж харан Сэхүнийг тэврэн энгэрт нь шигдээд
Би: үүрд гэдэг үг худлаа ч , би чамайг орхихгүй харин чи ?
Сэхүн: тэнэгхэн минь дээ. Би чамайг хэзээ ч орхихгүй!
Биднийг тэврэлдэн зогсход тэнгэр муухайрч , чийг үнэртэж эхлэх нь тэр. Бид байр луу орж ирсэний дараахан бороо асгаж ,
Сэхүн: манайд орох уу?
Би цахилгаан шатанд суухдаа ч эргэлзсээр л байв. Бид 100хоног л үерхэсэн гэхдээ Сэхүний гэрт орох зөв болов уу? Ганцаараа амьдарч байгаа эрэгтэйн гэрт.
Бид аль хэдийн 9 давхарт ирж цахилгаан шатны хаалга нээгдэж Сэхүн намайг хөтлөсөн хэвээр бид цахилгаан шатнаас буун гэрийх нь зүг алхана.
Сэхүн халаасаа ухан түлхүүр гаргаж ирэн хаалгаа нээхэд бодож байснаас тавилагатай байв. Саарал өнгө түлхүү оруулж өгсөн нь бараан харагдуулна.
Сэхүн намайг ширээнд суулгаад хөргөгчөө нээн жимсны шүүс гаргаж ирэн 2 шилэн аяганд хийж эхлэлээ.
Би: миний төсөөлсөнөөс илүү тухтай юмаа танайх
Сэхүн шүүсээ урд минь тавин
Сэхүн: манай ээж сонголт сайтай хүн шүү!!!
Тэгхээр бид Сурагийн тухай ярих хэрэгтэй байх.
Би: мхн
Сэхүн: Сура сүүлийн 6 сар ээжийг ятгаж , надтай гэрлэхийг хүсээд байгаа юм. Тэрнээс болж ээжтэй маргалдаж , би энд амьдар байгаа. Тийм болхоор л би чиний ойр хавьд Сураг хархыг хүсэх байгаам. Сура худлаа хэлж хүний бодол өөрчлөхдөө сайн бас хүнээр өрөвдүүлэх чадвартай болхоор чамд юу ч гэж худлаа хэлж бодлыг чинь өөрчилж мэдэх болхоор би айсан юм. Чамайг буруу ойлгоод надаас холдох вий гэхээс гэж хэлээд доош харах нь тэр.
Би инээмсэглэн түүний гарнаас атган
Би: тэр надад юу ч гэсэн би чиний амнаас сонсхоос нааш итгэхгүй гэдгийг чи одоо ч ойлгоогүй юм уу?
Сэхүн: гэхдээ л Сура бол аймшигтай! Тэр хэзээнээс ийм болчихсонг мэдэхгүй юм эсвэл анхнаасаа ийм байсанг нь би мэдээгүй байх.
Би: тэр зүгээр чамд бага зэрэг шунасан байх гэхэд Сэхүн жуумалзан
Сэхүн: чи надад шунадаггүй гэж үү?
Би: мэдээж шүү дээ чи миний найз залуу шүү дээ. Мангар гэдэг нь ...
Сэхүн: би нээрэн чамд үнэхээр тохирохоор кино олсон , чи үзмээр байна уу?
Би: цаг эрт байна үзэцгээё
ВЫ ЧИТАЕТЕ
♦ Our times ♦ [Complete]
FanfictionБидний хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаа минут тутам нь үнэ цэнэтэй ...