17-р хэсэг ( Зугаалга )

4.2K 272 27
                                    

Сурагийн дуудлагыг авахгүй байхаар шийдэж утсаа өөрөөсөө холдуулаад тааз ширтэнэ.
Өнгөрсөн шөнө Сэхүнтэй хамт хоносон гэж бодхоор л хацар минь улайж , зүрх хүчтэй цохилож байв.
Ахх энэ залуу намайг яаж догдлуулхаа мэддэг залуу шүү!
Яг миний мөрөөддөг үерхэл ... Сэхүнтэй зурвасаар харилцангаа ээж аав 2т оройн хоол бэлдэж , хажуугаар нь ахад рамён чанаж өгч байв.

Бид маргааш зугаалгаар явхаар болж , тэр тухай аав ээж 2 яаж хэлхээ мэдэхгүй байлаа. Мэдээж тэд татгалзах нь мэдээж болхоор Ина Эми болон Ари нартай хамт явах гэсэн ч Инагаас өөр хүн олдсонгүй! Инатай төлөвлөгөө зохион бид ээж аав 2ыг ятгахаар болж , тэдэнд оройн хоол бэлдэж байгаа минь энэ.

Тохиролцсон ёсоороо Ина ээж аав 2ын ажлыг тархаас өмнө манайд ирж , надад оройн хоолны ширээ засхад туслалаа.
Удалгүй аав ээж 2 ирж бид оройн хоолны ширээнд суухад
Аав: өчигдөр шөнө хаана хоносон ?? Гэж уурлангуй асуухад
Би: ммм ... Дугарч ядаж байтал
Ина: ахаа Анна бид 2 манайд хоносон юмаа. Манай аав ээж 2 гэнэт хөдөө ажлаар яваад тэгээд л би ганцаараа хонохоос айгаад Аннаг дуудсан юм. Би бас өнөөдөр танайд хонож болно биздээ.
Ганцаараа бага зэрэг айгаад
Ээж: өө тиймүү? Тэгвэл Анна Инагийн ээж аав 2г иртэл танайд чамтай ханьтай байж болно байх. Одоо хичээл амарчихсан байгаа шдээ
Аав: ганцаараа байснаас л дээр байх. Өнөөдөртөө эндээ хоноод маргааш Аннагаа дагуулаад гэр лүүгээ яваарай.
Ина: зааа

Бид 2н төлөвлөгөө амжилттай бүтсэнд бид дотроо баярлаж , яг одоо чангаар орилолдоход бэлэн байсан ч ээж аав 2н хажууд чимээгүй хоолоо идэн сууна.

Оройн хоолны дараах цэвэрлэгээгээ хийж дуусаад өрөөндөө орж ирэн утсаа шалгахад Сэхүнээс хэд хэдэн зурвас ирчихсэн байлаа.
Болсон зүйлээ тайлбарлаад Ина руу хархад тэр жуумалзан
Ина: дурласан хүн ч өөр юмаа.
Би: байдгаараа л байна шдээ
Ина: худалч. Ам чинь чихэндээ хүртэл сунаж байгааг мэдрэхгүй байна уу? Мэдрэл охин минь
Би: ханн , аххх энэ зун ч адал явдалтай зун болохнээ
Ина: чиний хувьд л тийм байх. Сэхүн та 2г хархаар үерхэмээр санагдах юм.
Би: чи найз залуутай болчихвол 4лээ хамт кино үзээд л Сэхүнийг чиний найз залуутай танилцуулж найзууд болгоод , хөгжилтэй байна байхдаа
Ина: аааа бодсон чинь догдолчихлоо.

~~~~~

Өглөө босход ээж аав 2 аль хэдийнээ ажилдаа явчихсан. Ах сургалтандаа явхаар бэлдэж байв. Хэрэгтэй зүйлсээ үүргэвчиндээ хийн , зузаан цамц болон өмд ч бас авхаа мартсангүй!

♦ Our times ♦ [Complete]Место, где живут истории. Откройте их для себя