Аннагийн талаас
Ламтан: Бюн Бэкхён та Жон Аннаг өөрийн эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?
Бэкхён: тиймээ зөвшөөрч байна.
Ламтан: Жон Анна та Бюн Бэкхёнийг өөрийн нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу? Гэхэд би эргэн тойрноо хэд хэд гүйлгэж хараад эцэст нь үүдний баруун буланд зогсоx Сэхүнийг олж харсан юм.
Түүнийг харсан даруйдаа нүдэнд минь нулимс цийлэгнэсэн ч энэ бүхэн дэндүү оройтчихсон.Би Бэкхён ах руу хархад тэр үнэхээр аз жаргалтай харагдаж байв.
Би дахин Сэхүн рүү хархад тэвчиж байсан нулимс минь урсаж орхив.Эцэст нь бид бие биенийхээ аз жаргалтай дурсамж байж , эцэст нь бид бид байхаа болисон шүү дээ. Чи бас би ...
Магадгүй би чамайг үхэн үхтэлээ хайрлах байх. У Сэхүн ...
Сагс тоглож байхыг чинь анх харсан тэр өдөр , хамтдаа анх удаа кино үзсэн өдөр , чамаас болж тэнэг юм шиг инээмсэглэсэн тэр өдрүүд минь миний хувьд хамгийн аз жаргалтай өдрүүд байсан. Бяслагтай бялуу шиг амтлаг хайр байсан болхоор марталгүй бас нандигнах болно. Баяртай У Сэхүн ...
Бид бие биеэн лүүгээ хэсэг ширтэхдээ харцаараа ойлголцох шиг болж , түүний харцнаас л ямар их зүйл даван туулж энэ хүрсэнг би мэдэрч байв.
Гэхдээ тэр харцаа буруулан газар ширтэн , дахин над руу харахдаа гунигтайхан инээмсэглэн гарах хаалгыг чиглэх нь тэр.
Бэкхён ах гарнаас минь чанга атган
Бэкхён: Анна гэж хэлхэд би ухаан орон Бэкхён ах руу дараа нь лам руу хархад
Ламтан: Жон Анна та Бюн Бэкхёнийг өөрийн нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу? гэхэд би гарах хаалга руу хархад Сэхүн аль хэдийнээ танхимаас гарч , хүлээн авалтын гаднах хаалга руу очсон байлаа.
Би: ахаа би удахгүй эргээд ирнэ ... та хүлээж байгаарай
Бэкхён: бие чинь муу байгаа юм уу?
Би: аанхаа ... түр хүлээж болно биз дээ
Бэкхён: за гэхэд нь би даашинзныхаа хормойг барин Сэхүний араас гархад тэр аль хэдийнээ гарчихсан байв. Би гарах хаалгаар гаран эргэн тойрноо хархад Сэхүн зүүн зүгт явж байв.
Би: У СЭХҮН гэхэд тэр эргэж харан намайг харсандаа гайхаж байлаа. Би амьсгаадсаар
Би: Надад тайлбар хэлэхгүй юм уу? Энэ бүх хугацаанд хаана юу хийж явсан гээд л ... Тэгвэл би ядаж л тайван гэрлэж чадах юм шиг байна. Тэрнээс нааш тэр хүний эхнэр болж чадахгүй юм шиг байна ...
ВЫ ЧИТАЕТЕ
♦ Our times ♦ [Complete]
FanfictionБидний хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаа минут тутам нь үнэ цэнэтэй ...