30-р хэсэг ( Андуурал )

3.9K 269 28
                                    

Анхны цас орсоноос хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн байлаа. Зузаан куртик , зузаан ороолт ... Гэхдээ анхны цаснаас хойш цас орсонгүй!
Энэ жил цас орох нь бага хэрнээ хүйтэн өвөл болж байв.

Хичээл таран гарч ирхэд Сэхүн куртикныхээ халаасанд гараа хийн , амнаасаа уур гарган зогсож байх нь тэр. Би түүнийг харсан даруйдаа куртикээ өмсөн түүн дээр гүйж очход Сэхүн хөмсөгөө зангидан
Сэхүн: ороолт , бээлий бас энэ юу вэ ??? Энгэр чинь задгай гүйж байдаг
Би: чамайг даарч байгаа байх гэж бодоод
Сэхүн: чиний эрүүл мэнд хамгийн чухал шдээ.
Би: тэгвэл чинийх яах болж байна
Сэхүн: би тамирчин хүн шдээ. Хүйтэнд зогсох намайг улам чийрэгжүүлнэ ойлгосон уу?
Би толгой дохин Сэхүнийг сугдан шивнэх төдийхнөөр
Би: удахгүй тоглолттой болхоор хүч чадлаа барсан зүйл хийлгүйгээр амттан идэцгээё
Сэхүн: тэмцээн дуусхаар хүч чадлаа барсан зүйл хийцгээё! Гэж чанга гэгч нь хэлхэд нь ичин эргэн тойрноо хархад энд тэндгүй оюутнууд байх нь тэр.
Би Сэхүнийг цохиод
Би: ЯА чи яаж олон нийтийн газар ийм зүйл ярьж чадаж байнаа
Сэхүн: би хэлсэн хэлээгүй бүгд бид 2-г тийм зүйл хийдэг гэж бодож л байгаа шдээ
Би: тийм гэж үү?
Сэхүн: аанхан
Би түүний хариултанд гайхан зогсож байтал Сэхүн хацар дээр минь үнсээд
Сэхүн: гэнэн гэдэг нь ... Би зүгээр л тоглосон юм
Би: тийм байлгүй дээ

Сэхүн машинтай болсон болхоор би Сэхүнтэй хамт автобусаар явдаг байсан үеээ санаж эхлэж байлаа. Байрны гадаа бид 2 машинд суун бие биений ширтэж байтал Сэхүн хацарт минь хүрээд
Сэхүн: маргааш бэлтгэлтэй
Би: би чамайг тоглож байхыг харах дуртай
Сэхүн: мэднээ. Манай аав ээжтэй танилцмаар байна уу?
Би: дулаан орхоор танилцье
Сэхүн: би оруулж өгөх үү?
Би: хэрэггүй дээ. Маргааш бэлтгэлтэй юм чинь эртхэн амарсан нь дээр байх гэж Сэхүнд ойртон уруулан дээр нь үнсээд буух гэтэл Сэхүн гарнаас минь татхад би эргэж хархад тэр гаран дээр минь үнсээд
Сэхүн: сайхан амраарай
Би: чи ч бас сайхан амраарай гэж хэлээд орц руугаа удаан гэгч нь алхана. Орцныхоо үүдэнд ирээд Сэхүн рүү харвал тэр намайг харж байлаа
Би утсаа гаргаж ирэн түүн рүү
Би: одоо явж болноо
Сэхүн: орсоны чинь дараа явье
Би: зөрүүд гэдэг нь гэж бичээд орц руугаа орон цахилгаан шатанд суун Сэхүнийг бодон тэнэг юм шиг инээмсэглэн зогсож байтал цахилгаан шатны хаалга нээгдэж би аль хэдийнээ давхартаа ирсэн байв.

~~~~~

Өглөөнөөс хойш 3 цаг дарааллан суун ядран сургуулийн цайны газар байхдаа Эми Ина Ари 3луу зурвас бичхэд Эми цагын дараа сургууль дээр ирэх бол Ина 5-р байрны зааланд харин Ари хичээлтэй байлаа.

♦ Our times ♦ [Complete]Место, где живут истории. Откройте их для себя