33-р хэсэг ( Түүний эцэг эх )

4K 303 53
                                    

Эцэг эх маань амралтаа аван аялахаар явцгааж харин ах маань шинэхэн ажилдаа дарагдана. Зурагт үзэн сууж байтал хонх дугарч би яаран хаалга руу очиж хаалгаа нээхэд Сэхүн намайг харан мишээгээд
Сэхүн: намайг харах тийм гоё байна уу?
Би: тиймээ гэж хэлээд түүний хүрмийг тайлан өлгүүрт өлгөөд
Би: цайны цагаараа ирнэ гэхээр чинь хоол бэлдчихсэн байгаа
Сэхүн: чи ч халамжтай юм аа гэж хэлэн дотогш орох нь тэр.

Сэхүн төгссөнөөсөө аавынхаа компанид ажиллаж байгаа болхоор өмнөх шигээ бид байнга уулзах нь багассанд би бага зэрэг гунигтай байгаа.

Би түүнд бэлдсэн хоолоо аягалаж өгөөд урд нь суухад Сэхүн хоолнос халбагадаад

Сэхүн: зав гарахгүй бид болзож чадахгүй байгаад уучлаарай!
Би: уучлалт гуйх хэрэггүй ээ , чи бидний төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Намайг муу эмэгтэй болгох гэсний хэрэггүй шүү У Сэхүн ...
Сэхүн: нээрэн аав ээж 2 чамтай албан ёсоор хооллохыг хүссэн

Төгсөлтөөс хойш түүний эцэг эхтэй дахиж уулзаагүй , хэзээ нэгэн өдөр ийм зүйл болхыг мэдэж байсан ч ийм хурдан байна гэж төсөөлсөнгүй!

Би: хэзээ ?
Сэхүн: энэ баасан гаригт

Энэ үнэхээр хурдан байна. Би бэлэн биш байна >.<

Би: болж байна
Сэхүн: ээж аав 2т хэлчье

Сэхүн хоолоо идэж дуусан ажилдаа явхаар үүдэнд гутлаа өмсөж байхад би түүний хүрэмийг барин зогсоно.

Сэхүн над руу хархад нь би хүрмийг нь дэлгэхэд тэр гараа хийн өмсөөд

Сэхүн: энэ яг гэрлэлтийн дараах амьдрал шиг санагдчихлаа гэхэд нь би түүний уруул дээр үнсэн үдэж өгсөн юм.

Сэхүний талаас

Аннагийхаас гараад ажил дээр доод давхарын зогсоолд машинаа тавин цахилгаан шат хүлээн байлаа.

Цахилгаан шатны хаалга нээгдхэд аав зогсож байв. Би ажил дээрээ байгаа тул аавтай захиралтайгаа мэндлэж байгаа мэт 90 градус бөхийхөд аав мөрөн дээр гараа тавин
Аав: ажилдаа хэр дасаж байнадаа
Сэхүн: дадлага хийж байсан болхоор дасчихсан.
Аав: өдрийн хоолоо идчихсэн үү?
Сэхүн: Анна дээр очиж идчихээд ирлээ
Аав: Анна гэж ?  Аан найз охин чинь билүү
Сэхүн: нээрэн таны хэлснээр энэ баасан гаригт гэртээ урисан
Аав: ах чинь бас ирэх байх! Нэг дэх өдөр томилолтоос өмнө гэр бүлээрээ цуглах юм байна. За ажилдаа ордоо
Сэхүн: за ааваа үгүй ээ захиралаа ...

♦ Our times ♦ [Complete]Место, где живут истории. Откройте их для себя