Түүнийг явсаны дараахан Сэхүн ирхэд нь би гайхаж балмагдсан хэвээр байлаа. Шууд Сэхүнийг тэврээд
Би: ямар их уддын. Би ямар их айсан гэж бодно
Сэхүн: хэн нэгэн чамайг гомдоогоо юу?
Би: зүгээр л ...
Түүнд энэ тухай хэлэх эсэхдээ эргэлзэж байсан ч би түүнийг хуурахыг хүссэнгүй!
Би: Ибу намайг айлгасан юм. Гэхдээ энэ андуурал байсан болхоор
Сэхүн: ахх тийм байх нь ... Чи ч би ч тэр хүүхдэд хэтэрхий ойртох хэрэггүй байх миний мэдрэмж сайн зүйл мэдрүүлэхгүй байгаа.
Би: тэгвэл түүнээс хол байцгаая!~~~~~
Аль хэдийнээ тэмцээн болох өдөр болжээ. Эртлэн босож зууш бэлдэн сургуулийн заал руу яарна. Автобусны буудал дээр буухад Эми Ари 2 намайг хүлээж байгаад
Би: Ина хаана байна
Эми: зааланд суудалаа хараад үлдсэн
Ари: хурдлацгаах уу даа би даараад байна
Эми: тоглолт арай эхлээгүй хамгийн эхэнд Сэхүний баг тоглохоор болсон
Би: ямар багтай
Эми: 2-р курс
Би: арай Ибу ?
Эми: тийм ээ.
Би улам ихээр яарч алхана. Зааланд орж ирхэд 2 баг бие халаалт хийж байлаа. Инагийн хажууд суухад
Ина: энэ Сэхүний сүүлийн тэмцээн бас тэр шилдэг болхоор шийдсэн бололтой
Би: мэдээж тэр шилдэг нь бүх талаараа ...
Эми: энэ жилийн тэмцээн ч ширүүхэн болж өнгөрөх шинжтэй шүү! Яг л Бэкхён сонбэгийн сүүлийн тэмцээн шиг
Ина: гал ассан тэмцээнүүд шилдэгүүд явах үед л гарч ирэх юмдаа.Тоглолт эхлэх дөхөж би Сэхүнээс харцаа салгаж чадахгүй сууж байтал хэн нэгэн над руу ширтэж байгааг би анзааран тэр зүг рүү харвал Ибу над руу харж байлаа. Тэр над руу нүдээрээ ирмэхэд шүгэл дугарч тоглолт эхлэх нь тэр.
Ибугийн багт Ибугаас өөр сайн тоглодог хүн байгаагүй тул энэ тоглолт хүчний хувьд тэнцүү бус санагдаж байлаа. Гэхдээ л энэ бол тэмцээн шүү дээ
Хүчтэй нь ялж хүчгүй нь ялагддаг.Сэхүнд өөрийнхөө бэлдсэн зуушнаас өгч түүнийг дараагийн тэмцээн рүү нь явуулчихаад хувцас солих өрөөнөөс гарч явтал Ибу урдаас гараад ирэв. Тэр намайг харж инээмсэглээд дараа нь бөхийн
Ибу: намайг уучлаарай. Би бодлоггүй үйлдэл хийсэн байна лээ сонбэ. Би зүгээр л таньтай найзууд болхыг хүссэн бас Сэхүн сонбэ та 2-н тухай маш их сонсож байсан болхоор таниар бага зэрэг тоглочихсон юм уучлаарай сонбэ.
Би: бид маш олон зүйлийг даван туулж энэ хүртэл явсан гэдгийг бидний тухай ярьдаг тэр хүмүүстээ хэлээрэй! Бас би чамайг уучилсан ч бид найзууд болохгүй болхоор зүгээр танилууд байцгаая гэж хэлээд түүний хажуугаар гаран заал руу явлаа.
ВЫ ЧИТАЕТЕ
♦ Our times ♦ [Complete]
FanfictionБидний хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаа минут тутам нь үнэ цэнэтэй ...