8-р хэсэг ( Бэлэг )

4.9K 321 30
                                    

Маргааш өглөө нь би Бэкхён сонбэд хоол бэлдэн түүнийг хайсаар сүүлдээ хөл минь өвдөж байв. Уул нь утсаар биш өөрөө олж очхыг хүссэн ч бүтэлгүйтэж орхилоо. Би түүн рүү хэд хэдэн удаа залгасан ч тэр утсаа авсангүй!
3-р байрны ширээний тэннисний бэлтгэлийн өрөөнд орж ирхэд тэр ганцаараа бэлтгэл хийж байхыг хараад саад болхыг хүсээгүй болхоор чимээгүй орж суугаад түүнийг харж байв.
Тэр ядарсандаа ширээ түшин доошоо харж зогсож байгаад эргэж харахдаа надаас цочход нь
Би: уучлаарай би цочоох гээгүй юм шүү!
Бэкхён: сайн уу? Гэхэд нь би толгой дохиход сонбэ мөрөн дээрээ тохсон алчуураараа хөлсөө арчингаа намайг чиглэн алхана. Би түүн рүү инээмсэглэн
Би: таньд хоол авчирсан юм гэхэд тэрний жижиг нүд томрон
Бэкхён: вуа ийм хурдан уу? Гэсээр хажууд минь суухад би хоолоо гаргаж байлаа.
Бэкхён сонбэ хоолыг минь амтархан идэж байхдаа над руу инээмсэглэсээр л байв.
Бэкхён: ммм үнэхээр амттай байна. Өдөр болгон идсэн ч чаднаа
Би: хэхэ , сонбэ ?
Бэкхён: яасан
Би: та У Сэхүнийг таних уу?
Бэкхён: танихгүй гэхдээ мэднэ яасан
Би: Сэхүн бид 2 болздог болоод удаагүй ч тэр өчигдөр надад сайн гэж хэлсэн гэж хэлхэд тэр хэсэг чимээгүй сууж байснаа дахин хоолноос идэн
Бэкхён: би чиний сонголтыг хүндэтгэж байна бас тэр чамайг гомдоохгүй гэж найдаж байна.

Би үнэхээр муу хүн юм. Тэр тийм ч жаргалтай харагдахгүй байгаа ч өөрийгөө хүчлэж байгаа нь анзаарагдсан юм. Намайг уучлаарай! Бэкхён сонбэ ...

Түүний царайны хувиралаас болж би маш их шаналаж байлаа. Хичээлээ дуусган сургуулийн номын санд орж ирэн хичээлээ гаргаж ирэн , хэрэгтэй номоо хайхаар номын хэсэг рүү орж хэд хэдэн ном аваад ширээн дээрээ ирхэд Сэхүн сууж байх нь тэр. Би шивнэн
Би: энд юу хийж байгаан
Сэхүн: чамайг хүлээж байна. Хамт харьцгаая гэж хэлээд гараа тулан над руу харав.
Тэр над руу ширтэхэд анхаарал төвлөрч чадсангүй! Сэхүнийг харахгүй байгаа юм шиг дүр үзүүлэн номоо эргүүлэнэ.
Бид номын санд цаг гаран сууж байгаад сургуулиас гаран автобусны буудал руу алхахад Сэхүн над руу ойртоод
Сэхүн: чи даарч байна уу?
Би: үгүй ээ, гэж хэлхэд тэр миний хоолны сав руу хараад
Сэхүн: өдрийн хоол амттай байсан уу?
Би: би идээгүй ээ, найзынхаа сэтгэлийг засах гэж хийж өгсөн юм
Сэхүн: тэгээд амжилттай болсон уу? Гэхэд нь би хоолны сав руу хараад
Би: мхн гэж хэлхэд тэр хүзүүгээр минь тэврээд
Сэхүн: тэгвэл оройн хоол хамтдаа идэх үү? Би ойрхон гоё хоолтой газар мэднэ. Гээд намайг хаа нэгтэй чирч байлаа.
Түүний үйлдэлд цочирдон , юу хэлхээ мэдэхгүй түүнийг дагаж явав.
Бид дундаж үнэтэй хоолны газар орж ирэн , булангийн ширээнд суухад
Сэхүн: би дайлах болхоор өөрөө захиалгаа өглөө шүү
Би: надад дургүй хоол гэж байхгүй ээ гэж хэлэн малийлаа.
Сэхүн бид 2 ахлах сургуулийнхаа тухай ярилцаж эхлэв.
Сэхүн: би дунд ангиасаа л сагсаар хичээллэж , давхар математикдаа анхаардаг байсан. Аан бас хэлний хичээлүүддээ , бүжиг сонирходог хүүхэд байж билээ.
Нийгмийн идэвхитэй болхоор багш нар надад их сайн ханддаг байсан юмдаг.
Харин чи ?
Би: би ахлах сургуулиасаа л Сөүлийн их сургуулийн төлөө хичээллэж эхлэсэн. Англи хэл , математик гэхдээ өөрийнхөө дуртай зүйлийг орхиогүй! Тэр бол зураг зурах. Оюутан болоод зурах зав гарахгүй юм гэхэд тэрний нүд томрон
Сэхүн: зураг зурах ... Үнэхээр сонирхолтой байхдаа
Би: хэсэг хугацаанд орчлонгоос тасрана шдээ гэхэд тэр инээж бидний захилга ирэх нь тэр.
Би: бид энэ хоолыг барахгүй байхаа
Сэхүн: зүгээрдээ би идчихнэ шдээ.

♦ Our times ♦ [Complete]Место, где живут истории. Откройте их для себя