11-р хэсэг ( bonus )

4.5K 304 31
                                    

Бие минь тавгүйтэж олон бодлууд тархинд эргэлдэж байтал Сэхүн гарнаас минь атган
Сэхүн: чи зүгээр үү? Гэж асуухад нь хүчээр инээмсэглэн
Би: зүгээрээ. Энэ их нялуун юм гэхэд тэр бялууг хураан
Сэхүн: тэгвэл идэх хэрэггүй! Бид кино үзхээр төлөвлөсөн тул кинондоо орхоор кино театр луу явцгаахад би арай дээрдсэн байлаа.
Киногоо үзэж байхад Сэхүн над руу үе үе харж байхыг анзаарсан ч түүнийг тоосонгүй!
Сура гэх хүний тухай мэдхыг хүсэж байгаа ч яаж асуух санаа алга.
Бид попкорн авахдаа гар шүргэлцхэд өмнөх явдал санаанд орж өөрийн эрхгүй инээмсэглээд түүн рүү хархад тэр ч бас инээмсэглэх нь тэр.
Бидний хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаанд итгэх хэрэгтэй. Тэр намайг инээмсэглүүлэх хүчтэй шүү дээ.
Ина: вуа янзтай кино байлаа шүү.
Ари: би киноны талд нь унтчихсан
Эми: чи нээрэн гэж хэлээд бидэн рүү хараад
Эми: бид 3 явлаа. Та 2 болгоомжтой хариарай гэж хэлээд яваад өгөх нь тэр.
Сэхүн намайг хөтлөөд
Сэхүн: чи үнэхээр зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?
Би: тиймээ. Зайрмаг идэх үү эсвэл шоколад ч юм уу?
Сэхүн: гэхдээ бид ярилцаж байна Анна. Ярианы сэдэв өөрчлөх хэрэггүй!
Би: тэгвэл шударга байцгаая. Би чиний зурвасыг санамсаргүй харчихсан юм. Гэхдээ надад итгээрэй! Энэ санамсаргүй явдал байсан юм. Сура гэж хэн юм бэ?
Сэхүн: чи намайг хардсан юм уу?
Би: үгүй ээ
Сэхүн: шударга байцгаая гэсэн биздээ.
Би: тийм ээ гэхдээ ярианы сэдэв өөрчлөхөө боль
Сэхүн: миний багын найз. Тэр америкт сурдаг болхоор зуны амралтаар ирж байгаа юм. Одоо чи намайг хардсан уу? Хариултаа хэл
Би: тийм ээ , хэн ч хардах байсан шдээ
Сэхүн: ашгүй дээ , би л ганцаараа хардаад зовж байна гэж бодлоо.
Би: чи ч бас уу?
Сэхүн: миний дүргүй зүйлсийн нэг нь чам руу хэн нэгэн эрэгтэй харц шидлэх. Ялангуяа Бэкхёны тэр харц. Үнэхээр дургүй хүрмээр
Би: бурхан минь У Сэхүн тэр зүгээр л сонбэ шдээ
Сэхүн: ҮГҮЙ ЭЭ , тэрний тэр харц бас инээмсэглэл нь намайг галзууруулах шахдаг. Бусад охид руу тэгж хардаггүйг нь би мэдэж байгаа болхоор л ингэж байна.
Би: чи яаж мэдсэн юм ммм ?
Сэхүн: бид санамсаргүй цайны газар таарсан юм.
Сэхүн: би чам руу хэн нэгэн ширтхэд дургүй ээ , энэ муу зан уу? Гээд над руу хархад нь би инээмсэглэн
Би: мэдэхгүй юм гэхдээ надад таалагдаж байна гэхэд хацарнаас минь зөөлөн чимхээд
Сэхүн: сахилаггүй гэдэг нь

Бид байрны гадна ирэхэд Сэхүн хошуугаа унжуулан

Сэхүн: бид хамтдаа илүү удаан байх хэрэгтэй!
Би: маргааш уулзахын тулд өнөөдөр сална
Сэхүн: аягүүү нээрэн чийз кэйкны тухай
Би түүнийг энэ яриаг эхлүүлэх гэж байгаад итгэж чадахгүй нь. Хацар минь халуун дүүгэж улайж байгаагаа би мэдэрч байлаа.
Сэхүн: тэгхээр миний үнсэлт чийз кэйк шиг байж чадсан уу?
Ямар гээчийн асуулт вэ? Яаж чийз кэйктэй харьцуулж болно гэж ? Энэ дэлхийн ямар ч амттан гүйцхээргүй!

Намайг ичээж байгаа энэ залууд би өдөр ирэх тусам дурлаж байна.
Түүнтэй учрахаас өмнөх өдрүүдийг ч мартаж орхиж.

Бид цахилгаан шат хүлээн зогсож байлаа. Удалгүй цахилгаан шат ирж хаалга нээгдхэд манай ах зогсож байхыг хараад
Би: та юу хийж байгаа
Ах: дэлгүүр , хамт явах уу?
Би: би ядраад байна гэж хэлээд цахилгаан шат руу орж , хаалга хаагдхад Сэхүн уртаар санаа алдаад
Сэхүн: танай ах чамаас өөр юмаа
Би: харин тийм байгааз гэхэд манай давхарт цахилгаан шат зогсож хаалга нээгдхэд Сэхүн инээмсэглэн
Сэхүн: орой уулзье
Би: чи дахиад л гараа гэмтээхийг хүсээ юу?
Сэхүн: чи тэгвэл манайд орж ирэх юм уу?
Би гайхаж орхилоо. Тэр надаас үнэхээр ийм зүйл асуулаа гэж үү? Тэр миний царайг харан шоолж байгаад үсийг минь сэгсийлгээд
Сэхүн: маргааш уулзахын тулд өнөөдөр салцгаая гэж хэлхэд нь би цахилгаан шатнаас буухад хаалга хаагдан тэр яваад өгөх нь тэр.
Би хаалга руу алхахдаа бас л тэнэг юм шиг инээж байлаа.

Ойрд өгүүллэг унших зав байсангүй! Гэртээ орж ирэн шинэ хэсгүүдээ уншин орон дээрээ хэвтэж байтал Сэхүнээс зурвас ирэх аж.

Драма үзээд уйлж байна уу? Эсвэл намайг бодоод инээж байна уу?

Зарим нэг романтик зүйл уншиж байна

Ахх бяслагтай бялуу бэлэглэж байсан чинь санагдчихлаа.

Тэр тухай мартацгаая

Хөөх чи анхны үнсэлтээ мартахыг хүсэж байгаа хэрэг үү?

Би чамайг бодоод инээж байна

Би чамайг помидорхон гэж дуудхаар шийдлээ.

Надад таалагдахгүй байна.

Чийз кэйк шийдвэртээ үнэнч болхоор одоо унтацгаая. Маргааш эрт уулзье помидорхон минь.

Энэ залууг хэн нэгэн зогсоох хэрэгтэй.

Сэхүний талаас

Анна руу зурвас бичиж байхдаа тэнэг юм шиг инээмсэглэж байгааг минь тэр анзааран буйдангаас босож ирэн

: би чамайг найз охинтой болсон гэж ЖунИнаас сонссон
Сэхүн: чи яваагүй л байна уу?
: ээж чинь намайг чам руу явуулсан гэж хэлээд үсээр минь оролдход би гарыг нь барьж аван цааш түлхээд
Сэхүн: бурхан минь Сура би ганцаараа баймаар байна. Одоо явж үз гэж бухимдан хэлхэд
Сура: би эгдүүтэй найз охинтой чинь удахгүй танилцана биздээ
Сэхүн: амаа тат. Түүний тухай битгий мэддэг юм шиг яриад бай гэхэд Сура чанга инээн
Сура: чи дурлачихаа юу?
Сэхүн: тиймээ одоо зайл !!!
Сура: удахгүй уулзацгаая гэж хэлээд цүнхээ аван гараад явчих нь тэр.

Чөтгөр гэж , бухимдаж яаж уураа дарах тухай бодон хөргөгчөө нээхэд хөргөгчинд бяслагтай бялуу байхыг хараад бүх бухимдал үгүй болж инээмсэглэх аж.

Аннаг харах хэрэгтэй. Чи надад хэрэгтэй байна Анна гэж амандаа бувтнан 7 давхар луу шатаар бууж түүн рүү зурвас бичхэд тэр гарч ирхэд нь шууд тэврэхэд Аннагийн өөрийн үнэр намайг тайвшруулж байлаа.

---MN4EVER---

♦ Our times ♦ [Complete]Место, где живут истории. Откройте их для себя