5-р хэсэг ( Попкорн )

5.9K 350 29
                                    

Утсаа атгасан чигтээ орон дээрээ хэвтээд
Би: яагаад давхцаад байгаа юм бэ? Сэхүнтэй кино үзхийг маш их хүсэж байна гэхдээ Бэкхён сонбэг гомдоомооргүй байдаг. Бэкхён сонбэг гомдоохгүй байх арга байж л таараа.
Гал тогоонд орж ирэн хөргөгч нээхэд хөргөгчинд 2 зүсэм бяслагтай бялуу байх нь тэр.
Бяслагтай бялууг хараад л Сэхүн бодогдон тэнэг юм шиг малийж орхилоо.
Ах: өнөөдөр юу болоод ингэтлээ аз жаргалтай болчихоов
Би: та мэдээд хэрэггүй ээ.
Ах: чи дурлачихаа юу? Эсвэл найз залуу? Гэхдээ чамтай үерхэх залуу олдохгүй л болов уудаа
Би: яахлээрэй. Би хоол сайн хийдэг , нүдэнд дулаахан бас би сайн сонсогч зөвлөгч гэж хэлээд ялалтын царай тодруулхад ах толгой сэгсрэн
Ах: драма үзэж уйлдаг. Ном уншиж бухимддаг
Би: өгүүллэг
Ах: юу ч байсан хамаагүй! Чиний хамгийн том сул тал.
Би: надад хамаагүй! Мартсанаас юун бяслагтай бялуу вэ?
Ах: ээжийн найз хийсэн гэсэн. Чамайг нэгийг нь өнөөдөр идээд нэгийг нь маргааш авч яваарай гэсэн.
Би: за ...

~~~~~

11 цагаас хичээлтэй ч эрт босож үсээ угаан өглөөний цайгаа ууж , өдрийн хоол бэлдэж савлалаа.
Гэрээс гархаасаа өмнө өнөөх бяслагтай бялууг санан хөргөгчнөөс нэг зүсэм бялууг савлан цүнхэндээ хийсэнгүй!
Цахилгаан шат манай давхарт ирж хаалга нь нээгдхэд Сэхүн зогсож байх нь тэр.
Сэхүн над руу инээмсэглээд
Сэхүн: өглөөний мэнд.
Би: өглөөний мэнд. Хичээлтэй юм уу?

Бурхан минь , Жон Анна чи үргэлж ийм тэнэг асуулт тависаар байх уу?

Сэхүн: мэргэжлийн хичээлтэй , чи?
Би: тх. Нээрэн бяслагтай бялуунд дуртай юу?
Сэхүн: дуртай гэж хэлэн малийхад нь би өнөөх бяслагтай бялууг түүн рүү сарвайгаад
Би: энэ их амттай , чи идэж болно.

Анхнаасаа л Сэхүнд өгхийг хүссэн юм. Тэр бялууг аван

Сэхүн: амтархан иднэээ гэж аз жаргалтай нь аргагүй инээмсэглэлээ.

Тийм ээ, түүний энэ инээмсэглэл намайг хайлуулж байна.
Бид цахилгаан шатнаас буун автобусны буудал дээр ирсэн байлаа. Би түүн рүү хархаасаа ичин доош харж байтал

Сэхүн: киноны хувьд хагассайнд үзэх үү? Бүтэнсайнд үзэх үү?
Ммм ... Бага зэрэг уусандаа хэлсэн гэж буруугаар ойлгох вий гэсэндээ би энэ тухай ярих гэсэн юм.
Би: үнэндээ би хагассайнд ажилтай болхоор бүтэнсайнд зүгээр гэж бодож байна
Сэхүн: тэгвэл би бүтэнсайны тасалбар авлаа шүү
Би: бид хувааж төлнө гэж бодсон юмсан
Сэхүн: юу гэждээ би чамайг урьсан шүү дээ. Бидний анхэы болзоо байхад эрэгтэй нь төлөх ёстой гэж хэлээд автобус ирэх зүг рүү ширтэх нь тэр.

♦ Our times ♦ [Complete]Место, где живут истории. Откройте их для себя