32-р хэсэг ( Дахин нэг зун )

4.3K 268 22
                                    

Үдэшлэг болдог өдөр анх удаа шөнийн 4 цагт гэртээ орж үзлээ.
Чих дэлсэм хөгжим , чихэлдсэн согтуу хүмүүс хэзээ ч надад таалагдаж байгаагүй харин тэр өдөр өөр байсан нь найзууд болон Сэхүнээс болсон байх.

Он солигдох орой Сэхүнтэй хамт гал наадам харж болхоор газар ирэн машины гадаа зогсохдоо халуун кофе ууцгаана.

Сэхүн: энэ өвлийн амралтыг сонирхолтой өнгөрүүлнэ шүү
Би: танай найзууд манай найзуудыг нийлүүлээд гоё өдрүүдийг өнгөрүүлцгээё
Сэхүн: 2лахнаа ч гэсэн хамтдаа байх ёстой биздээ
Би: мэдээж шүүдээ

Удалгүй төв талбайн цаг дуграхад галт наадам эхлэх нь тэр. Өнгө өнгийн гэрэл тэнгэрт гялзахад би тэднээс харцаа салгаж чадсангүй! Хэтэрхий үзэсгэлэнтэй юм.

Би: хамтдаа өнгөрүүлэх шинэ он эхлэж байна гэхэд Сэхүн гарыг минь салаавчлан хөтлөөд
Сэхүн: илүү ихээр бие биеэндээ дурлацгаая шинэ оны мэнд Анна ...
Би: шинэ оны мэнд У Сэхүн

~~~~~

Өвлийн амралтаар Сэхүн амласан ёсоороо надтай хамт 100 ангитай драма үзэж дуусгасан юм. Түүнийг энэ бүхэнг тэвчсэнд би гайхаж түүнээс лавлаж асуусан ч энэ ямар ч тэвчээр шаардаагүй харин ч Сэхүнд таалагдсан байлаа.

Бидний анхны валентин болход хэдхэн хоног үлдсэн байв.

Гал тогооныхоо өрөөнд шоколод дэлгэж тавиад юу хийх талаараа бодож байтал
Ээж: Сэхүнд өгхөөр бэлдэж байгаа юм уу?
Би: юу хийх вэ гэлл гайхаж байна
Ээж: би туслах уу?
Би: нээрэн юм уу?
Ээж: аанхан
Ээж бид 2 40минутын турш ноцолдсоор самартай зүрхэн шоколадыг хийж дуусган хатууруулхаар хөргөгчиндөө хийгээд аяга аяга кофе ууж суулаа
Ээж: чиний анхны үерхэлд ийм сайн залуу таарсанд баярлаж байна
Би: би ч гэсэн Сэхүнтэй учирсандаа баярладаг , хэрвээ бид салвал түүний тухай мартахгүй байх. Хүн угаасаа анхны хайраа мартдаггүй гэсэн биздээ
Ээж: Сэхүн чамаас салахгүй байхаа. Тэрний чамайг гэсэн сэтгэлд би чамайг эмнэлэгт байхад л итгэж эхлэсэн. Одоо үеийн хүүхдүүд хэн нэгэнд ингэж их хайртай болно ч гэж бодож явсангүй!
Би: би Сэхүнтэй гэрлэхийг хүсэж байгаа ч бид дөнгөж жил л болж байна
Ээж: би ч гэсэн Сэхүнийг хүргэнээ болгохыг хүсэж байгаа болхоор харилцаагаа хамгаалж яваарай гэх нь тэр.

Би хамгаалах болно.

Бид валентинд тийм ч их ач холбогдол өгсөнгүй! Бие биедээ шоколад өгч гадуур зугаалцгаалаа.

♦ Our times ♦ [Complete]Место, где живут истории. Откройте их для себя