Миний талаас
Сэхүнээс зурвас ирхэд нь гэрийхэндээ мэдэгдэхгүй гарч ирхэд тэр намайг чангаас чанга тэврэн хүндээр санаа алдах нь тэр.
Би түүнээс юу болсон тухай асуухыг хүссэн ч зөн совин минь дэмий гэж хэлсэн юм. Бид манай давхарын галын гарцны шатан дээр суухад тэр миний гарнаас хөтлөн
Сэхүн: юу болсон тухай асуухгүй юм уу?
Би: хүсэхгүй байвал хэлэх хэрэггүй ээ. Бэлэн болсон үедээ хэлээрэй , би хүлээж байх болно гэхэд дур булаам инээмсэглэлээрээ инээгээд
Сэхүн: Энэ үнэндээ Сурагаас болсон юм. Гэхдээ би чамд багын найз гэж худлаа хэлээгүй юм шүү! Би багын найз бас тэр надад сайн. Тэрнээс нь болж бид бага зэрэг маргалдчихсан юм.
Би: тийм байхнээ , эмэгтэй хүн сэтгэлээ илчлэх чинь маш их зориг бас өөрийнхөө бардам зантай тулалдаж байдаг юм. Тийм учраас түүний тэр сэтгэлийг хүндлээд муухай зан битгий гаргаасай гэж хүсэж байна гэж хэлээж малийхад Сэхүн шууд л уруул дээр минь шоб хийтэл үнсчих нь тэр.
Сэхүн: чи яаж ийм ухаантай бас үзэсгэлэнтэй байдаг юм бэ Анна. Гэхэд би ичиж орхилоо.
Би түүний мөрийг дэрлэн нүдээ анихад Сэхүн гараа давуулан намайг цээжиндээ наахад би түүний зүрхний цохилтыг сайн сонсож байв.Бид нилээн удаан хамтдаа суусны эцэст би гэртээ орж , тэр ч бас гэр лүүгээ явсан юм.
Салаад удаагүй байхад л Сэхүн над руу LINE-р зурьас бичиж байлаа.
Сурагийн тухайд тэр надад үнэнээ хэлсэнд баярлаж байгаа ч би тэр охинтой уулзахыг хүсэхгүй байна. У Сэхүнийг хайрладаг мянга мянга охидын харцнаас арай гэж салж байхад хэн ч миний зуны амралтыг бусниулах ёсгүй!~~~~~
Хэрвээ түүнээс тэр зурвас ирээгүй бол би хувцасны шүүгээгээ дэлбэлэхгүй байсан юм.
Сэхүн: өнөөдөр 2 цагаас найз нартай маань уулзана шүү!!!Бүх хувцасаа гаргаж үзсэн ч надад өмсчихөөр хувцас алга. Бурхан минь ...
Голж шилсээр зуны улиралд тохирхоор цэцэгтэй даашинз өмсөөд үсээ задгайлан , даруухан будалт хийгээд гарахдаа дадсан заншилаараа цонхоор хархад Сэхүн зогсож байлаа.
Нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан түүн дээр очход
Сэхүн: хардаад эхлэх нь ... Надтай болзохдоо даашинз өмсөж байгаагүй байж тэр тэнэгүүдтэй уулзахдаа өмсөөд байхдаа ядын гэж хэлээд хошуугаа уншуулах нь тэр.
Сэхүний гомдолыг яаж тайлахаа мэдэхгүй бид найз нартай нь уулзах ёстой газар ирхэд тэрний гомдол тайлагдаагүй байв.
Би: Яа У Сэхүн чи үнэхээр ингээд байх уу? Гэхэд тэр эргэж харан над руу ойртоод
Сэхүн: намайг үнс гэж хэлээд хацар луугаа заах нь тэр.
ВЫ ЧИТАЕТЕ
♦ Our times ♦ [Complete]
FanfictionБидний хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаа минут тутам нь үнэ цэнэтэй ...