"Май. Энэ чиний хуваарь. Чамд энэ сургууль таалагдана гэж найдаж байна," Лиса гэх манай салбарын эрхлэгч эмэгтэй надад хэлэхэд би түүнээс цаасыг аваад,
"Баярлалаа. Тэгнэ гэж найдаж байна," гээд би түүний өрөөнөөс гарч хуваариа харвал тооны хичээл гурван давхарт орно гэсэн байв. Цаасыг цүнхэндээ хийн үүрээд шатны зүг явлаа.
Энэ сургууль надад таалагдаж байв. Том хотод болохоор олон төрлийн хүмүүстэй, тав алхаад л таньдаг хүнтэйгээ таарахгүй. Яг л надад хэрэгтэй орчин байлаа.
Ангиа олон суугаад дөнгөж дэвтэрээ гаргатал хажууд хүн суух нь дуулдав. Би гайхан эргэж хартал царайлаг, хар үстэй, ногоондуу нүдтэй миний насны, эсвэл арай том гэмээр залуу байлаа.
"Сайн уу, сайхан амьтан минь."
Надад ийм зүйл хэрэггүй байсан болохоор би нүдээ эргэлдүүлэн буцан цүнхээ уудлан,
"Алгаа. Баяртай."
"Ширүүн байх чинь," тэр ямар ч намайг тайван үлдээх царайгүй сандал дээр бүх тухлан суув.
"Чи энд шинээр ирсэн үү? Чамайг энд ерөөсөө үнэр-" гээд гэнэт гацсанаа надруу харж улам инээмсэглэн, "хараагүй юм байна," гэж дуусгалаа.
"Шинээ шинэ. Чи одоо явчих тэгэх үү? Би энд шинэ юм эхлүүлмээр байна."
"Шинэ юу?"
"Шинэ хичээл," гээд босох гэхэд тэр гэнэт гарнаас чанга барин, хэтэрхий чанга, хаанаас нь ийм хүчтэй юм гэмээр барьж намайг буцан сандалд суулгахад ангиар сандалны дуу гарч хүн бүхэн эргэн харлаа.
"Би чамтай ярьж байна шүү дээ. Ингээд явчихаж болохгүй юм биш үү?"
Би түүнээс гараа татах гэсэн ч түүний атгалт сулрах шинж байсангүй.
Уртаар амьсгаа гарган сууж байтал гэнэт хажууд эмэгтэй хүний дуу гарлаа.
"Наадах чинь миний суудал байна."
YOU ARE READING
Чонос (Дууссан)
Người sóiКети насанд хүрэн ээж аав дүүгээ үлдээн алс оронд очин сурахаар явна. Шинэ жирийн хүн шиг амьдрахыг хүссэн ч тэр хувь тавилангаасаа зугтаж чадсангүй. Кети Уолкер бол арван найм нас гарч яваа бие даасан бүсгүй. Багаасаа л үлгэрийн ертөнцөд амьдарсан...