Ээж биднийг жоохон хүүхэд байхаас л ижилийн талаар ярьж өсгөсөн. Биднийг унтахын өмнөхөн ээж бидэнд хамгийн эхнээс нь бүгдийд ярьдаг байсан учраас би орой бүр түүний түүхийг сонсох дуртай байлаа.Хэрхэн хүн-чоно өөрийн ижилээ олох үед амьдралд нь утга учир ордогт, хар цагаан ертөнц өнгө ордог гээд л. Сайхан зүйлс их бий.
Гэхдээ тэр чинээгээрээ том сул тал болдог. Ижил нь нас барсан, эсвэл түүнээсээ татгалзах юм бол хүн-чонод хүнд тусч, амьдрах учираа алддаг. Ижил бол хүн-чонын хувьд хамгийн эрхэм зүйл.
Гэхдээ би түүнийг ингээд ижилээ түлхэнэ гэж бодсонгүй.
Би өөрийгөө хүн учраас зүгээр байна байх гэж найдсан ч үгүй бололтой.
Зүрх өвдөж байна.
Хэрвээ би түүний татгалзсан хүсэлтийг зөвшөөрөх юм бол бидний амьдрал холбоотой байхаа болино. Би Остины хувьд хэн ч биш байх болно.
Гэхдээ..
Би хүсэхгүй байна.
----
"Кети."
Гарандаа барьсан аягыг минь Клаид аван жижиг ширээн дээр тавьлаа.
"Ямар нэгэн юм болоо юу?"
Утгыг нь ойлгохоо байсан нэвтүүлгээс харцаа салган түүнрүү харахад тэр надруу санаа зовсон харцаар харж байв.
"Би зүгээр ээ," амаа жимийн сулхан инээмсэглэн зурагтруу буцан хартал гэнэт Клаид босч ууртайгаар,
"Хараал идэг гэж, Кэти. Би чамд хэцүү байгааг чинь хараад байхад чи яагаад намайг түлхээд байгаа юм бэ?" миний урд суун хүйтэн гарнаас минь өөрийн дулаахан гараараа барьлаа.
"Чи надад юу болсоныг хэлж болноо. Би чиний хажууд чинь байна," түүний намуухан хоолойг сонсох үед бүх юмны зангилаа тайлагдав.
YOU ARE READING
Чонос (Дууссан)
WerewolfКети насанд хүрэн ээж аав дүүгээ үлдээн алс оронд очин сурахаар явна. Шинэ жирийн хүн шиг амьдрахыг хүссэн ч тэр хувь тавилангаасаа зугтаж чадсангүй. Кети Уолкер бол арван найм нас гарч яваа бие даасан бүсгүй. Багаасаа л үлгэрийн ертөнцөд амьдарсан...