17. Түүн дээр оч.

1.4K 140 4
                                    

"Чамайг одоо би бүх зүйл мэдэж байгаа чинь мэдэж байгаа болохоор би шууд хэлье

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чамайг одоо би бүх зүйл мэдэж байгаа чинь мэдэж байгаа болохоор би шууд хэлье. Кети. Би чамайг хүсэхгүй байна."

Толгой минь юу ч бодолгүй байхад ам минь түрүүлээд бүх зүйлийг хэлэхэд түүний сэтгэлээр унасан царайтай хамт миний зүрх хэдэн дахин зүсэгдэх шиг санагдав.

"Надад ижил хэрэггүй. Би, Остин Паркер, Сүүдэр сүргийн удахгүй болох Алфа, Кети Уолкерийг өөрийн ижил, ирээдүйн Лүнагаас татгалзаж байна."

Орон дээрээ хүчтэй амьсгалан сэрэхэд нүүр даган хөлс урсаж байлаа. Хүнд амьсгаагаа даран би гараа цээжин хэсэгтэй аваачин дарахад зүрх минь хэдэн зуу дахин хүчтэй цохилж байгаа нь мэдрэгдэн салгалах гараараа би хөлсөө арчив.

Орны хажууд байх цагруу харвал шөнийн арван хоёр цагийн заах бөгөөд орондоо ороод гучин минут ч болоогүй байв.

Бүх биеэр хүйтэн хөлс асгарсан байсанд орноосоо босон усанд орохыг хүссэн ч өрөөнөөсөө гаран гүйсээр ойруу орон алга болов.

----

"Тэднийг энэ хооронд явуулаад мѳн энэ хэсгээр ч гэсэн эргүүлгэ хийлгэж эргүүлийн талбайг томсого," газрын зураг дээр би гараа гүйлгэн явуулахад Роб болон бусад нь толгой дохин харж байлаа.

"Тэнүүлчид энэ хавиар их үзэгдэж байгаа болохоор хамгаалалтаа чангатгаад хүчээ ихэсгэ."

"Ойлголоо. Алфа"

Би толгой дохин,

"Тарж болно," бүгд гарч хурлын ѳрѳѳ шингэрэн ганцхан Жордан сандал дээр суусан хэвээрээ үлдлээ.

Намайг ширээ тойрон сандал дээр суухын харсан тэр,

"Чамд юу тохиолдов?"

Би түүнрүү харан комьютерээ асаагаад,

"Юу юу тохиолдов гэж?"

Чонос (Дууссан)Where stories live. Discover now