10. Надад ижил хэрэггүй

1.6K 136 7
                                    

Би гүйсээр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би гүйсээр. Гүйсээр.

Би хайгаад л байлаа. Гэхдээ би юу хайж байгаагаа мэдсэнгүй. Би зүгээр л түүнийг олох хэрэгтэй гэсэн бодол байв.

Гэхдээ би яваад л, яваад л. Даанч түүний ямар ч ул мөр алга.

Тэр хаачсан юм бол?

Тэгтэл удалгүй интоорын үнэр салхины аясанд үнэртлээ.

Тэр энд байна.

Өөрийн эрхгүй инээмсэглэв.
---

"Чи аймар харагдаж байна," Грейс өрөөнд орж ирэн хэлэхэд би доошоо харан орноосоо босч өмд өмсөөд дээгүүрээ нүцгэн өрөөнөөсөө гарч гал тогооруу юм идэхээр явлаа.

"Чи өглөөнөөс ийм муухай ааштай байх хэрэг байхгүй шүү дээ," тэр надад тавган дээр өндөг тавьж өгөхөд би түүнийг тоолгүй аяганд кофе хийхэд Грейс дээр нь ус хийж өгөв.

"Яасан? Юу болсон? Чи нэг л сонин байх чинь."

Би өвдөх толгойгоо илэн,

"Мэдэхгүй ээ. Тэр үдэшлэгээс хойш толгой нэг л сонин болчихоод өвдөөд байх юм."

Тэр тавгаа хураан угаалтуурт хийж,

"Улаан чулуут сүргээс болж байгаа юм. Тэднийг ирнэ гэж яаж мэдэх билээ."

"Чи зүгээр үү?" Грейсрүү эргэж харахдаа би уйлаад зүрхээ барин суух охиныг харж байлаа.

Намайг ингэж асуусанд тэр гайхан,

"Би юу? Би зүгээр л байхгүй яадаг юм бэ. Ах аа, тэр чинь дээр болсон явдал. Одоо хар л даа," хэмээн надад хүзүүн дээрх том хазсан тэмдэгээ харуулж,

"Тэгээд ч би Шонтой сайхан байгаа."

Би түүний аз жаргалтай нүдрүү харан сулхан инээмсэглэж,

"Зүгээр л сонирхосон юм," гээд босч сандалаа урагш хурааснаа би түүнрүү гэнэт харлаа.

"Чи ер нь энд юу хийж байгаа юм?"

Намайг одоо л анзаарч харсныг мэдэн Грейс инээн,

Чонос (Дууссан)Where stories live. Discover now