15. Ижил. Биш.

1.4K 133 10
                                    

"Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?" Софи надруу харан асуухад би амьсгаа гарган толгой дохиж,

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?" Софи надруу харан асуухад би амьсгаа гарган толгой дохиж,

"Гайгүй байлгүй дээ. За орцгооё."

Сургууль юу ч болоогүй мэт яг хэвэндээ байв. Бүгд өөр өөрийн асуудалтай.

Гэхдээ хааяа нэг хүмүүс надруу харан чимээгүй шивнэн ярихад Софи хажууд муухай царайлан алхаж байлаа.

"Тэдний битгий сонс," ангидаа орон суухад Софи миний хажууд сандал дээр суун хэлэхэд би толгой дохин инээмсэглэж,

"Угаасаа би та нар шиг сайн сонсдог биш ээ," намайг ингэж хэлсэнд тэр тайвшрах нь харагдан инээмсэглэн урагш ширээгээ налан суув.

Хичээл ч орж эхлэн ороход би яагаад одоо л үүнийг анзаарч байгаагаа ойлгосонгүй.

Бидний баруун захад хэсэг бүлэг хүүхдүүд шивнэлдэн ярьж хааяа бие биерүүгээ архиран шүдээ арзайлган больж, хичнээн чимээгүй ярих ч багш сонсон эргэж харахгүйгээр тэднийг шохойгоор оноход тэд чимээгүй болж байлаа.

Би сохор байж.

Бас дүлий.

Гэхдээ өнөөдөр Клаид сургууль дээр харагдсангүй. Түүний найзууд, биш ээ, сүргийнхэн харагдахгүй байв.

"Клаид өнөөдөр яасан юм бол?"

"Чи сонсоогүй л байх л даа, гэхдээ энэ хавиар тэнүүлчид их байгаа."

"Тэнүүлч?"

Тэр надруу биеэ бүтэн эргүүлэн харуулаад ойртон,

"Тэнүүлчид гэж сүрэггүй хүн-чоно. Гэхдээ бидэн шиг биш. Тэд хүн болж хувирахаа байсан бараг л чоно гэсэн үг. Хүн шиг байхаа байсан галзуу чоно. Чи сонсож байгаагүй юм уу?"

Чонос (Дууссан)Where stories live. Discover now