Би өөрийн мэдэхгүй газраар явж байлаа. Хонгилыг гүйлгэн харвал ямар нэгэн сүргийн байр бололтой.
Шатаар өгсөн явсаар ганцхан гэрэлтэх хаалганы өмнө ирэхэд дотор нь хүний хүнд амьсгаа сонсогдсонд хаалгыг зөөлхөн онгойлгон харвал цаашаа харан суух эрэгтэй хүн үзэгдэв. Дээгүүрээ нүцгэн байх бөгөөд тэр хүний нурууг даган хөлс ус шиг асгарч өрөөний гэрэлд гэрэлтэж байлаа.
Тэр эрэгтэй яг л саяхан хар дараад сэрсэн бололтой хүнд амьсгалан жоохон чичирч байсанд би түүнийг тэврэн тайвшруулахыг хүсч байлаа.
Намайг чимээгүй зогсохыг тэр хүн мэдсэн мэт надруу эргэн харахад танил бор нүд үзэгдэн тэр миний нэрийг зөөлхөн дуудав.
"Намайг уучлаарай. Буцаад ирээч."
---
Энэ зүүдийг сүүлдээ би жинхэнээсээ болж байна гэж андуурмаар хэтэрхий олон зүүдэлсэнээсээ болж толгой эргэж эхлэв.
Эхний удаа би Клаидын нутаг дээр анх ирээд зүүдэлсэн. Дараа нь би ганцаардаад зүүдэлсэн. Тэгээд Клаидтай хоолонд орсны орой нь зүүдэлсэн. Мөн одоо би тэнүүлчидэд баригдахын өмнө зүүдэллээ.
Тэднийг би яаж энд орж ирснийг мэдэхгүй ч одоо би нүдээ боолгоод машины ард бололтой гайхмаар зөөлхөн сандал дээр суун хурдлан явж байв.
"Нэг сумаар хоёр туулай гэдгийг би одоо жинхэнэ утгаар нь ойлгож байна," нэг эрэгтэй урд хэлэхэд хажууд нь инээх дуулдан,
"Харин тийм. Ийм амархан гэж бодсонгүй. Алфад ч ёстой таалагдах байх даа," эмэгтэй хоолой сонсогдлоо.
"Тэр биднийг шагнана гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь байсан хүмүүс нь үхчихсэн юм чинь бид тэдний байрыг эзэлнэ," тэр эрэгтэй инээхэд араас нь өнөөх эмэгтэй даган инээлдлээ.
YOU ARE READING
Чонос (Дууссан)
WerewolfКети насанд хүрэн ээж аав дүүгээ үлдээн алс оронд очин сурахаар явна. Шинэ жирийн хүн шиг амьдрахыг хүссэн ч тэр хувь тавилангаасаа зугтаж чадсангүй. Кети Уолкер бол арван найм нас гарч яваа бие даасан бүсгүй. Багаасаа л үлгэрийн ертөнцөд амьдарсан...