22. 1-р хэсэг. Цагийн дараа уулзья

1.4K 150 6
                                    

Кетигийн үнэр өрөөгөөр ханхалан би сэрлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Кетигийн үнэр өрөөгөөр ханхалан би сэрлээ. Түүний унтаж байсан хэсэг хүйтэн оргиж нилээн дээр босоод явсаныг нь илтгэж байв. Би өөрийн эрхгүй гараараа тэмтрэн түүний хэвтэж байсан газрыг илэн уртаар амьсгаа аван гаргалаа.

Хүний алхаа манай өрөөрүү чиглэн ирэх дуулдахад би түүнийг байгаасай гэж хүсэх ч үнэн биш гэдгийг мэдэж байв. Жордан хаалгыг түлхэн орж ирэхэд би орноосоо босон орны хөлөнд эвхээд тавьсан хувцасыг харан уруулан дээр хөнгөн инээмсэглэл тодрон өмслөө.

"Бие чинь яаж байна?" тэр намайг хувцасаа өмсөж дуусахыг хүлээсний эцэст асуув.

"Би зүгээр ээ."

"Чи ядаж Лиа эмчид үзүүлсэн чинь дээр биш үү?"

"Би зүгээр," энэ удаа арай чангаар хэлээд, "Сүргийнхэн яаж байна? Хэр их хүн гэмтсэн."

"Таамагласныг бодвол арай жоохон хүн гэмтсэн. Гэхдээ тэр дунд хүнд гэмтсэн хүмүүс их байгаа."

Би толгойгоо дохин миний өрөөтэй залгаа угаалгын өрөө орон шүдээ угаан гарч ирэхэд Жордан нөгөө газраа л зогсож байлаа.

"Чи яагаад л гүн бодолд автаад байгаа юм?"

Намайг сонссон тэр надруу эргэн хараад уртаар санаа алдан толгойгоо доош унжуулан надаас уучлал ирсэн маягтай бөхийв.

"Намайг уучлаарай, Алфа. Энэ бүхэн миний буруу," түүний хэлэхийг сонссон би гайхан хараад энэ болсон бүхэнд өөрийгөө буруутгаж байгааг би ойлгон түүний хажууд ирэн,

"Цэх зогс, Бета."

Жордан толгойгоо маш удаан дээшлүүлж эцэст нь миний нүдрүү харахад би инээмсэглэн түүний нэг мөрийг барин зогслоо.

"Чи ингэж хэрэг байхгүй ээ, Жордан. Энд чиний буруу байгаагүй. Хэний ч буруу байгаагүй. Өөрийгөө битгий зэмлэ."

Чин сэтгэлээсээ хэлж байгааг тэр сонсон миний хэлсэн үг түүнийг тайвшруулсан мэт түүний бие тайвшран надруу инээмсэглэн,

Чонос (Дууссан)Where stories live. Discover now