23. Шинэ түүх

1.3K 132 2
                                    

Таван жилийн дараа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Таван жилийн дараа

"Лүна, бид нар энд байна," гэх дуугаар би эргэн харвал таван настай ихэр охид болох Кара, Сара хоёр гүйж ирээд миний хөлөөр тэврэн,

"Та үнэхээр биднийг олохдоо муу юмаа. Бид нар энд модны цаана л байсан шүү дээ," хэмээн эгч Кара хэлэхэд би тэдний толгойг илэн,

"Уучлаарай. Би иймэрхүү юмандаа их л муу л даа. Гэхдээ би сайн болсон байгаа биз дээ."

"Арай дээр болсон," тэр хоёр зэрэг хэлээд толгойгоо дохиход би инээмсэглэн хажуудаа тавьсан байсан торхтой жимсийг аван сүргийн төв байрлуу чиглэн алхалаа.

Биднийг ойртож ирэхэд охидын ээж аав ажлаа тараад гарч ирэхтэй тааран тэд надруу даллаад эцэг эхрүүгээ гүйхэд би инээмсэглэн өөрийн байшинруугаа чиглэн явж Остиныг би ирсэн гэдгийг мэдэрч байв.

Хаалга онгойлгон орж ирэхэд угаалгын өрөөний ус гүйх дуулдан би хүүхдийн өрөөрүү орвол бидний хүүхэд асрагч Мэрил бяцхан үрийг минь тэврэн дуу аялаж байлаа.

"Сайн уу, Мэрил. Оройтсонд уучлаарай. Хүүхдүүдийг харах хүн байхгүй байсан юм."

Мэрил инээмсэглэн босоод,

"Уучлал ирэх хэрэггүй ээ. Лүнагийн ажлыг би хүнд гэдгийг мэдэж байна. Би түүнтэй цагийн сайхан өнгөрөөсөн," хэмээн инээмсэглэхэд түүний нүдний хажууд үрчлээ нь илүү тодров.

"Тэр уйлсан уу?"

"Үгүй ээ, үгүй. Үнэхээр дуулгавартай сайн байсан. Их сайн ирээдүй Алфа болох хүү байна даа."

Би хүүгээ тэврэн,

"Тийм шүү. Аавыгаа дуурайсан юм. Миний бяцхан үр, Наилс Паркер," хэмээн түүний нэрийг дуудахад тэр надруу цэнхэр нүдээрээ харан инээмсэглэлээ.

"Жинхэнэ ээжийн хүү юм даа. Охинтой болвол тэр аавын охин болох байх даа," Мэрил инээн хэлэв.

Биднийг доош бууж байхад зочны өрөөнд олон хүмүүсийн яриа дуулдаж би тэднийг ирсэн гэдгийг мэдлээ.

Чонос (Дууссан)Where stories live. Discover now