6. Үдэшлэг бусниулагчид

1.6K 141 5
                                    

Машинд радионоос гарах чимээгүй л ая гарч байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Машинд радионоос гарах чимээгүй л ая гарч байлаа. Клаид харцаа замаас салгахгүй явах ч түүний баруун гар миний гарыг атган явж байв.

Байрны гадаа ирэн тэр машинаа унтраагаад,

"Чамд ямар нэгэн юм болоо юу?" түүний ой шиг ногоон нүдэнд санаа зовьнол үзэгдэхэд би сэтгэл шаналалаа цааш түлхэн инээмсэглээд,

"Юу ч биш ээ. Зүгээр л өнөөдөр жоохон дарамт их байлаа," чимээгүйхэн инээн би цонхоор гадагшаа харлаа.

"Хэн нэгэн чамайг дээрлэхээд байгаа юм уу? Хэн?" түүний дууны өнгөнд уур хилэн мэдрэгдэхэд би түүнрүү харвал тэр хоёр гараараа жолоогоо барьсан байх ба гар нь цусгүйгээс болж цагаан болж байв.

Би сандран,

"Үгүй ээ. Хэн ч тэгээгүй," гэхэд тэр нүдээ анин уртаар амьсгаа авч өөрийгөө тайвшруулаад,

"Би зүгээр л чамд санаа зовж байна. Би чамд үнэхээр сайн, Кети. Чамайг зовж байгааг чинь хармааргүй байна," гэхэд миний хацар халуу оргин зүрх хурдан цохилж эхлэв.

Миний зүрхийг сонссон мэт Клаидын урууланд инээмсэглэл тодрон надруу толгойгоо эргүүлэн харахад саяхан байсан уур ор мөргүй алга болсон байлаа.

"Яасан? Сэтгэлээ илчлэх бүрт зүрх чинь догдлоод, ичээд байна уу?"

Түүнийг ингэж хэлэхэд би байж чадахаа байн чичирсэн гараараа цүнхээ бариад,

"За за. Маргааш уулзья," хэмээн машинаас нь хурдхан гэх чинь гарахад араас Клаид машиныхаа цонхыг онгойлгоод,

"Чи дасах л болж дээ, Кети. Дараа уулзья," чангаар орилон инээн хаазаа гишгээд яваад өглөө.

Би түүний араас харж зогссоор эргэн харж байрандаа орон өөрийн давхартаа цахилгаан шатаар явж хүрээд жижигхэн байрандаа орон хаалгаа хаав.

Нар бууж харанхуй болж эхлэж байсан болохоор гэрлээ асаан өрөөндөө орж цүнхээ шидэхэд миний утасны дуу гарлаа. Цүнхнээсээ утасаа гарган харвал Лола надруу ярьж байв.

Чонос (Дууссан)Where stories live. Discover now