"Дараагийн баяраар гэртээ ирээрэй. Гэхдээ энэ удаа мэдэгдээд ирээрэй, за," ээж намайг тэврэн хэлэхэд би инээн толгойгоо дохилоо."Чи заавал ийм эрт явах ёстой байсан юм уу? Дахиад нэг хоног байна шүү дээ," хажуугаас Лола хэлвэл би толгойгоо сэгсэрээд,
"Нэг өдрийн өмнө очиж юм бэлдэнэ. Бас дээр нь Софиа намайг гэртээ урьсан. Очсон нь дээр биз дээ. Найзтай болчихоод хаялтай нь биш."
Лола муухай харан өөр тийшээ харахад Жек инээн түүний толгойг иллээ.
"Уулзах сайхан байлаа. Жоохон хугацаа л бага байлаа, тийм ээ," тэр хэлээд намайг тэврэхэд би толгой дохин тэдэнрүү даллан машиндаа суув.
Намайг хотод орж ирэхэд гадуур хүн багатай, бодвол бүгд гэр бүлрүүгээ явсан байлаа.
Би явсаар байрныхаа гадаа ирэн зогсоод ачаагаа ардаас авч байтал утас дуграв.
"Кети? Чи ирсэн үү?" Софиагийн хоолой утасны нөгөө үзүүрт дуулдахад би машины хаалгыг хаан байрны хаалга руу чиглэн алхаж байлаа.
"Саяхан л ирлээ."
"Тэгвэл сайн байна. Шууд хүрээд ир."
"Шууд уу?"
"Тийм."
"Би ядаж усан ороод очиж болох уу? Хөлснөөсөө салмаар байна."
"За за. Тэгээд хурдан ирээрэй."
"Ойлголоо, хатагтай," хэмээн утсаа салгаад цүнхээ орон дээр тавин шүршүүрт оров.
Гарч ирэн үсээ сул тавиад дээрээ биед эвтэйхэн хувцас өмсөж байрнаасаа гарахад гучин минут л өнгөрсөн байлаа.
Софиагийн заасан газрыг GPSдээ оруулан сумыг даган явав.
Явсаар удалгүй нэгэн хоёр давхар байшингийн өмнө ирж зогсоход дотроос нь Софиа хамаг хурдаараа гүйж ирлээ.
YOU ARE READING
Чонос (Дууссан)
WerewolfКети насанд хүрэн ээж аав дүүгээ үлдээн алс оронд очин сурахаар явна. Шинэ жирийн хүн шиг амьдрахыг хүссэн ч тэр хувь тавилангаасаа зугтаж чадсангүй. Кети Уолкер бол арван найм нас гарч яваа бие даасан бүсгүй. Багаасаа л үлгэрийн ертөнцөд амьдарсан...