Чимээгүй ойгоор бидний давхиа дуулдан харвасан сум шиг бид сүлжилдэн явцгааж байлаа.
"Одоо баруун," гэх Жорданы дуугаар бид баруун эргэн ойн гүнрүү улам л орсоор байв.
Надад миний зүрхний цохилт сонсогдон толгой дотор бодол минь надруу 'КЕТИ' хэмээн чангаар орилж байв.
Тэгтэл гэнэт бидний хамгийн баруун талд явах Питт чангаар гаслан газар эргэн унахад түүнтэй хамт чанга төмрийн дуу гарлаа. Бид бүгд хурдтай зогсон харвал түүний урд хөлнийг томоос том баавгайн хавх цус асгаруулан зуусан байв.
Питт орь дуу тавин чангаар гаслан урд хөлөнд нь тээглэсэн хавхыг авах гэж оролдон салгах гэх ч хавх түүнийг тавьсангүй.
"Питт, тайшир," гэж намайг хэлсэн ч тэр сонсох чадал байлгүй заслан газар унав. Би түүнрүү дөхөн очиж,
"Түүнийг хавхнаас гаргаад сүргийн эмч дээр авиач. Хурдал." гэхэд манай зарим хувиран хүн болж ухаан алдан унасан Питтийг хавхнаас салгахыг оролдон үлдэхэд би бусадруу нь харан,
"Явцгаая. Биднийг тойроод олон хавх байгаа болохоор болгоомжтой байгаарай," хэмээн бид үргэлжлүүлэн нөгөө хэдээ үлдээн явлаа.
Цаг гаруй зогсолтгүй давхин явахад миний хөл эцэж цуцсан ч би тоолгүй давхихад сүргээсээ хэдэн метрийн өмнө явж байв. Замд нэг тoм мод тааралдан би даван үсэрвэл миний ардуур өндөр мөнгөн гинжэн хашаа босон ирж миний араас дагаж байсан чононууд хашааны нөгөө талд үлдэн хоцров.
"Алфа," бүгд сандран зэрэг ярьж эхлэн,
"Алфа. Бид өөр зам олох болно," Жордан тэдний урдаас хэлэхэд би толгой дохиж,
"Тэг. Та нар зам хайж байх хойгуур би түрүүлээд явж байя. Араас дагаад ирээрэй," тэдэнрүү нуруугаа харуулан би ганцаараа явлаа. Гэхдээ нээх холдох шаардлага байсангүй. Учир нь тэндээс хэдхэн километрийн зайнд нэгэн жижигхэн тосгон байлаа.
YOU ARE READING
Чонос (Дууссан)
WerewolfКети насанд хүрэн ээж аав дүүгээ үлдээн алс оронд очин сурахаар явна. Шинэ жирийн хүн шиг амьдрахыг хүссэн ч тэр хувь тавилангаасаа зугтаж чадсангүй. Кети Уолкер бол арван найм нас гарч яваа бие даасан бүсгүй. Багаасаа л үлгэрийн ертөнцөд амьдарсан...