4. Болзоо

2.1K 153 9
                                    

"Би чиний талаар олон төрлийн зүйлүүд сонслоо," Софиа миний хажууд суун хэлэхэд би чангаар санаа алдаж,

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Би чиний талаар олон төрлийн зүйлүүд сонслоо," Софиа миний хажууд суун хэлэхэд би чангаар санаа алдаж,

"Мэднээ. Сонсмооргүй байна."

Софиа инээн,

"Миний тэр олон сонссон юмнаас хамгийн инээдтэй цуу яриа юу байсан гээч."

Би түүнийг сонсохгүй байгаа мэт өөр тийшээ харлаа.

"Бодохоор инээд хүрээд байх юм. За сонсож бай," гээд надруу бүтэн эргэж хараад,

"Чамайг өөр гаригаас ирсэн харийн хүн. Тэгээд сайхан залуучуудыг урхидаад бүгдийг нь тэр гаригтаа аваачиж эмэгтэй хүмүүстэй амьдруулдаг гэсэн. Тэр гариг нь эмэгтэй гариг гэж байгаа юм. Гэхдээ очсон хүн болгон эмэгтэй хүн болж хувирдаг болохоор чи байнга эрэгтэй хүн хайж байдаг. Тэгээд хүмүүс бүр Клаидыг эмэгтэй болвол ямар байх байсан бол гээд ярьж байсан," тэр дөнгөж хэлж дуусаад инээснээ нүднийхээ буланд байх нулимсаа арчиж,

"Бас болоогүй байна. Өөр нэг байгаа. Чи үнэндээ Клаидын ээж. Тэгээд чи энд нөхөр хайж ирсэн боловч Клаид зөвшөөрөхгүй байгаа," тэр дахин инээхээд би инээдээ барих гэсэн ч чадалгүй түүнтэй хамт инээлээ.

"Хүмүүс гэж үнэхээр гоё юм зохиох юмаа."

"Хэлээд юу гэхэв ээ?" Софиа инээсээр намдаж,

"Ойрын хэдэн жил ингэж гоё инээсэнгүй."

"Их инээж байх шив," бидний ард бүдүүн дуу гарсанд харвал Девид Софиаруу инээмсэглэн харж байлаа.

"Девид. Чи сонссоны энэ хүний талаар," надруу заан инээж хэлэхэд Девид түүний хажууд суун,

"Чамайг ерөнхийлөгч гэсэн."

Софиа улам л чангаар инээхэд би түүнрүү харж,

"Чи одоо тайвширалдаа. Би бүр залхичхлаа."

"Чи түүнийг гэрт нь харсан бол ч бүр галзуурна биз," Девид надад чимээгүй шивнэн хэлэхэд би толгой сэгсэрэн инээмсэглэлээ.

Чонос (Дууссан)Where stories live. Discover now