Тайван байж чадсангүй. Софи тэднийг осолд орсон гэдгийг сонсоод л шууд харанхуй гудамжруу гүйн явсан бөгөөд намайг гэртээ харь гээд л алга болсон.
Түүний утасруу залгах бүрт холбогдох боломжгүй байсан болохоор орой ч унтаж чадсангүй.
Маргааш хамгийн эрт ирэн сургуулийн үүдэн дээр суух үед түүний барааг хайн сууж байлаа.
Удалгүй тэр цүнхээ үүрчихсэн, чихэвчээр дуу сонсон алхах харагдахад би урдаас нь гүйв.
Хичнээн намайг сонсохгүй байсан ч намайг ирж байгааг мэдсэн мэт тэр толгойгоо өргөн намайг хараад инээмсэглэн чихэвчээ авлаа.
"Би чамруу ямар их залгасан гээч?" түүний урд ирэн хэлэхэд тэр инээн толгойгоо сэгсэрэв.
"Уучлаарай. Жоохон завгүй байсан юм. Бүүр орой ирээд утас унтарчихсан байсныг харсан."
"Нөгөө хоёр зүгээр үү? Остин, Жордан хоёр."
"Тэр хоёр зүв зүгээр. Машин нь жалга руу унаагүй.. гэсэн. Зүгээр л тоглосон юм шиг байгаа юм," хэмээн инээн гараа савчихад би түүнийг худлаа хэлж байгааг мэдсэн ч цааш нь түлхэсэнгүй.
Сургуулийн үүдэн дээр ирэхэд Клаид хажуугаас гарч ирэн миний бүсэлхийгээр тэврэн,
"Чамайг санасан байна," хэмээн миний толгой үнсвэл Софи ярвайж,
"Би лав явлаа," гээд надруу харан, "Тараад уулзья," гэж хэлээ биднийг үлдээн тэндээс явав.
"Баяр ямархуу байв даа?"
Клаид миний цүнхийг аван гарнаас атган явахдаа асуулаа."Тревис их өндөр болсон байсан. Үнэхээр их тэднийгээ санасан байна лээ. Лола, Жек хоёр бас байсан. Сайхан л уулзалт болсон."
Клаид толгой дохин явсаар ангийн үүдэн дээр ирэн миний цүнхийг өгөөд,
"Манай ... Би үдэшлэг зохион байгуулах гэж байгаа. Чамайг урьж байна."
YOU ARE READING
Чонос (Дууссан)
WerewolfКети насанд хүрэн ээж аав дүүгээ үлдээн алс оронд очин сурахаар явна. Шинэ жирийн хүн шиг амьдрахыг хүссэн ч тэр хувь тавилангаасаа зугтаж чадсангүй. Кети Уолкер бол арван найм нас гарч яваа бие даасан бүсгүй. Багаасаа л үлгэрийн ертөнцөд амьдарсан...