7. Бор нүд

1.5K 148 7
                                    

Бид явсаар удалгүй нэгэн том байшингийн гадаа ирж зогслоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Бид явсаар удалгүй нэгэн том байшингийн гадаа ирж зогслоо. Би цонхоор харахаар урагшлавал том цайз гэмээр байшингийн цонх бүрээс өөр гэрэл асч байгаа мэт санагдан гадаа нь олон машин зогсож, согтуу хүмүүс хаа саагүй байлаа.

Клаидын найз нар бүгд орилолдон инээлдэн гарцгаахад тэр тойрч ирэн надад хаалга онгойлгон өгөөд,

"Гарахгүй юм уу?" гэв.

"За," машинаас гараад урагш чанга дуу гарах байшинруу харахад түүний гар бэлхүүсээр орж ирэн намайг тэврэн авлаа.

"Яасан? Их чимээгүй байх чинь."

"Би зүгээр л," гээд чимээүй болсноо, "ийм газар болж байна гэж бодсонгүй. Зүгээр л нэг байшин юм болов уу гэж бодсон."

Тэр инээн намайг нуруунаас түлхэн байшинруу алхангаа,

"Чи тэгвэл дасах л болж дээ," хэмээн том хаалгыг түлхэн ороход агаарт архи болон тамхи үнэртэж байв.

Биднийг дөнгөж ороход хаалганы ойролцоо зогсох хүмүүс гэнэт бүжиглэхээ байн муухай харцгаан Клаидын харцнаас зугтаан бүгд дөлөн алга боллоо.

Тэр намайг түлхэж явсаар түүний найзууд зогсох ширээний хажууд ирэн буйдан дээр суугаад намайг татан өөр дэрээ суулгахад түүний нэг хүйтэн царайтай эрэгтэй шар айраг бид хоёрт өгөв.

Би уух хүсэл байгаагүй ч зүгээр хүн өгсөн болохоор барихаар гараа явуулсан ч Клаид гэнэт шилийг надаас түрүүлж тэр эрэгтэйгээс булаан аваад,

"Чи түүнийг согтоохыг хүсээ юу, Крис."

"Би зүгээр л санал болгосон юм," хэмээгээд тэр толгойгоо яг л уучлалт ирж байгаа маягтай дохиод эргэн олон хүмүүс биднээс зайгаа барин зогсох газарлуу харлаа.

Чонос (Дууссан)Where stories live. Discover now