3. Минийх

2.1K 193 11
                                    

Тэр ногоон нүдтэй эрэгтэй инээмсэглэн миний хажуугар өнгөрч заалын захад байх ширээн дээр суухад түүний ширээн дээр өөртэй нь адил хаанаас гараад ирэв гэмээр эрэгтэйчүүд сууж, туранхай хүүхэлдэйнүүд ширээнд нь суув

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр ногоон нүдтэй эрэгтэй инээмсэглэн миний хажуугар өнгөрч заалын захад байх ширээн дээр суухад түүний ширээн дээр өөртэй нь адил хаанаас гараад ирэв гэмээр эрэгтэйчүүд сууж, туранхай хүүхэлдэйнүүд ширээнд нь суув.

Би түүнрүү нүд салгалгүй хараад байсанаа анзаарч болин хоол идэх дуршилгүй болсон болохоор халбагаараа оролдон энэ хоолны цаг хурдан дуусаасай гэж хүслээ.

Тэгтэл сандал хөдлөн дээш харвал надтай таарсан нөгөө охид байв.

"Чамайг ганцаараа сууж байхыг чинь хараад хань болохоор ирлээ," Грейс инээмсэглэж хэлэхэд би толгой дохин зай тавьж өглөө.

Тэр хоолоо ширээн дээр тавьхад Эшли, Эми хоёр бас дагаж сууцгаана.

Би чимээгүй хоолоо оролдож эхлэхэд Эшли богино хар үсээ самнаад,

"Чи хаанаас ирсэн юм?" гэж асуулаа.

"Кловер. Жижигхэн тосгон шиг хоторхуу газар байдаг юм."

"Аан Кловерфилд мөн биз дээ?" гэнэт Эми чангаар ярианд орж ирэхэд золтой л үсэрчихсэнгүй.

"Тийн."

"Мэдсэн юмаа. Бид тэр газар гэр бүлээрээ очиж байсан."

Би толгой дохин хүн болгоны мэдээд байдаггүй хотыг минь мэдсэнд баярлах шиг.

"Тэгээд чи их сургуулиа яагаад ийм хол газар сонгосон юм?" Грейс хажуугаас орж ирлээ.

"Шинэ газар. Шинэ хүмүүс. Нэг тиймэрхүү л."

Тэд бүгд толгойгоо дохицгоон,

"Чамайг ойлгож байнаа. Би ч гэсэн ядаж л өөр сургуульд сурмаар байна."

Би Грейсрүү харж,

"Болохгүй юм уу?"

Чонос (Дууссан)Where stories live. Discover now