Удахгүй Талархалын баяр болох гэж байсанд хурдан гэртээ очин ээж, аав, Троитой уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа. Ялангуяа Трои болон Лолад жижигхэн бэлэг дурсгал авна гээд хэлчихсэн байсан болохоор төвөөр явах ажил байв.
Өнөөдөр амралтын өдөр байсанд энэ өдрүүдийг өөртөө зориулахаар байрнаасаа эрт гаран зугаалхаар шийдсэн байлаа.
Машинаа асаан явж хөл хөдөлгөөн ихтэй төв замруу орж явсаар хотын төвд ирэн зогсоолд зогсон машинаасаа гарахад баярыэ уур амьсгал мэдрэгдэв.
Замын нөгөө талд жижигхэн бэлэг дурсгалын дэлгүүр үзэгдэг зам гараад дотроос нь усан бөмбөлөг авч барьж явсан цүнхэндээ хийн гарч ирээд жоохон зам даган алхах санаатай явав.
Баруун талд нэгэн том усан оргилуур харагдаж хажууд нь хүн хөөсөн чихэр зарж байхаар нь нэгийг аваад усан оргилуурлуу харсан модон сандал дээр суун салхинд үлээгдэн ирэх усан ширхэхийг мэдрэн сууж байв.
Хаашаа явдаг юм билээ?
Суух газраасаа тойруулж харан нэгэн номын дэлгүүр үзэгдэхэд би дотогш орон аавд шинэ ном авнаа хэмээн шийдэн босч алхаж явсаар хогийн саванд хогоо шидтэл хажуугаас,
"Кети?" гэх дуулдлаа.
Би эргэн харвал Жордан надруу гүйн ирж байаа харагдав.
"Жордан, чи энд юу хийж байгаа юм?" түүнрүү ойртон очвол тэр,
"Найзуудтайгаа хамт л явж байна. Харин чи энд юу хийж байгаа юм? Чамайг чинь Софиа бараг гэрээсээ гардаггүй гээд л яриад байдаг."
"Амралтаар гэрлүүгээ явах болохоор янз бүрийн юм цуглуулж явж л байна."
Тэр толгой дохин,
"Нээрээ зүгээр үү? Өчигдөх их эвгүй юм болсон шүү."
Би тэр үеийг бодон амаа жимийн,
"Гайгүй ээ. Клаид намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд л болоо."
"Чамайг яагаад тэр нэг юмтай хамт байдгыг чинь ойлгохгүй л байна."
YOU ARE READING
Чонос (Дууссан)
Người sóiКети насанд хүрэн ээж аав дүүгээ үлдээн алс оронд очин сурахаар явна. Шинэ жирийн хүн шиг амьдрахыг хүссэн ч тэр хувь тавилангаасаа зугтаж чадсангүй. Кети Уолкер бол арван найм нас гарч яваа бие даасан бүсгүй. Багаасаа л үлгэрийн ертөнцөд амьдарсан...