14. Араатан

1.4K 154 12
                                    

Сургууль дээр би түүнийг харна гэж бодсонгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сургууль дээр би түүнийг харна гэж бодсонгүй.

Тэр цаашаа харан юм ярьж байсанд би гүйж очиод түүнээс тэр үнсэлт юу байсныг асуухыг хүсэх ч хажууд Клаид миний бүсэлхийнээс тэврэн зогсоход би түүнийг хаяхыг хүссэнгүй.

"Кети," Клаид намайг дуудахад би Остиноос харцаа салган түүний ногоон нүдрүү харан сулхан инээмсэглэлээ.

"Тийм ээ, би очилгүй яахав."

"Сайн байна. Би чамайг уйдахгүй байх болноо," тэр гараа явуулан миний хацрыг илэхэд тэр эрвээхий нар нисэхээ байжээ.

"Хичээлээ тараад үүдэн дээр уулзья."

Клаидын гарыг бүсэлхийнээсээ аван эргэн харж алхахад миний араас түүнийг би харан зогсож байгааг мэдэж байв.

Софи миний хажуугаас холдсонгүй. Остинтой юм болсоноос хойш тэр миний хажууд алхан Остиныг ярьсаар байхад би сүүлдээ аргаа баран түүнрүү эргэн харахад юм зогсолтгүй ярьж байсанаа зогсон надруу гайхан харлаа.

"Чи яагаад Остиныг л яриад байгаа юм? Чи арай сайн юм биш биз?"

"Хаха инээдтэй байна, Кети. Тэр чинь манай дарга.. бараг л. Тэгээд ч надад Девид байхад би яах гэж өөр эрэгтэй хүн харах юм."

Би мөрөө өргөн буцан урагш харж уйлах гэж буй тэнгэрлүү харлаа. Нарны туяа хэсэг хэсэг газраар тусан үүлэн дундуур цухуйхад би цүнхээ үүрэн босов.

"Дараа уулзья. Намайг Клаид хүлээж байгаа," Софи юм хэлэхийг хүссэн ч би толгойгоо сэгсэрэн сандалнаас босч үүдрүү ойртон алхавал намайг аль хэдийн хүлээн зогсож байлаа.

"Кети," тэр миний уруулан дээр үнсэхээр тонгойход би өөрийн эрхгүй хажуу тийш харан тэр миний хацар дээр үнсэв. Гэнэтхэн ийм үйлдэл хийсэндээ би гайхахад тэр ч мөн адил гайхсан ч удалгүй инээмсэглэн миний эрүүнээс барин эргүүлээд уруулыг минь үнслээ.

Чонос (Дууссан)Where stories live. Discover now