Жимин: захирал намайг танд-
Би: ахаа?
Жимин: өө Мина!
Жонгүүг: чи энд юу хийж байгаа юм?
Би: ажлаар л.
Жимин: их мундаг хүн байх нь ээ.
Би: тийм л байх харин та хоёр?
Жонгүүг: чи мэдээгүй юм уу би энд дуучны анги Жимин бүжгийн анги шдээ.
Би: тийм гэж үү би ёстой мэдээгүй юм байна
Жимин: Тэхён юуны анги гээч?
Би: юу? Зураач? Эсвэл загвар зохион бүтээгч?
Жонгүүг: тэр улс төрч болно.
Би: бурхан минь
Түүний үг намайг сэхээ авахааргүй болтол минь шоконд орууллаа. Тэр улс төрч болно оо? Больж үз! Тэхён ахыг дэвшээд гараад ирвэл би тэдний урд галууны бүжиг бүжиглэсэн ч болно шүү.
Жонгүүг мөрөөр минь тэврэн: за тэгвэл хөөрхөн охин минь явцгаая.
Би түүний гарыг нь шидэн: би чамаас эгч шүү!
Жимин: ай-айн!
Би: би түүнээс эгч би 21тэй!
Жонгүүг инээсээр намайг сугадан ийш тийш холхин сургуулиа танилцуулж байх хооронд Жимин дуугүй л ард минь хошуугаа дэвсчихээд явж байлаа. Хажуугаар өнгөрөх хүүхдүүд ч тэр хоёртой цуг явахыг минь харан гайхсаар үлдэнэ.
Жонгүүг: за ингээд сургуулиа тойроод дуусчихлаа шүү дээ.
Би: бүүр өлсчихлөө. Гурвуулаа хоол идчихээд харьцгаая.
Жимин дороо үсрэн: тэгье!
Жонгүүг: болж байна шүү!
Би: аан биш ээ та хоёр хичээлтэй шдээ. Тэгэхээр би ганцаараа харих юм байна.
Жонгүүг: Мина~
Жимин: биднийг аваад яв л даа.
Би: чшш! Та хоёрыг фэн охидууд чинь хараад байна! Дуугүй бол!
Тэд миний үгийг сонссон даруйдаа эрхлэн гоншигонож байсан нарийхан хоолой нь бүдүүн баргил болж бөгтийсөн нуруу нь тэгширч үсээ арагш ивлэн жаахан мангар бацаанууд үлгэрийн сайхан ханхүү нар болох нь тэр.
Би: хөөх.
Жонгүүг: яасан?
Би: хүн бас ингэж хормын дотор өөрчлөгдөнө гэж байна аа?
Жонгүүг: чиний төлөө дахин өөрчлөгдсөн ч болно шүү.
Жимин мөрөөр минь тэврэн: явцгаая
YOU ARE READING
My Bunny /ДУУССАН/
RomanceӨмнө нь уулзаж байгаагүй ах нартай минь хамт манайд амьдрахаар ирсэн дэггүй залуу. Чи ч бас надад таалагдаж байна.