Жонгүүг: босоод ир ээ! Хурдал!
Тэр гарнаас минь хөтлөн байшингаас гаран хурдлан алхахад би түүнд тааруулан гүйх шахам хурдалсаар.
Далайн эрэг рүү эрчээрээ гүйн очоод газар байсан нөмрөгийг аван надад нөмрүүлээд мөрөөр минь тэврэн суулаа.
Би: Жонгүүг?
Жонгүүг: уучлаарай~ чамтай цуг нар мандахыг харах гэсэн юм~
Би: тэнэг минь! Хүн айлгаад хаячих юм!
Жонгүүг: уучлаарай даа~ миний үнэхээр хүсэж байсан зүйл болохоор л.
Бид хоёр тэврэлдэн суугаад бага багаар цайран туяарах тэнгэрийн хаяаг ажин суулаа. Нар аажим аажмаар дээшлэн нарны анхны цацраг бид хоёр дээр тусахад бага зэргийн мишээл тодруулан инээмсэглэнэ.
Би: нар мандахад шивнэсэн хүсэл биелдэг гэсэн биз дээ.
Жонгүүг: чангаар хэлвэл бүр баталгаатай
Тэр гарыг минь тавин урагш очоод гараа амандаа барин чангаар ориллоо.
Жонгүүг: энэ жилдээ сургуулиа сайн төгсөж хүссэн мэргэжилээ олоод хайртай хүнтэйгээ сайхан амьдармаар байна!
Би: би! Би энэ жил Жонгүүгтэй хамт илүү их аз жаргалтай цагийг өнгөрөөж түүний бүх зүйл болмоор байна!
Би нүдээ нээн түүнрүү харвал тэр томоос том инээмсэглэн гарыг минь атгаад хайр шингэсэн харцаар харан зогсоно. Тэр духан дээр минь үнсээд буцан алхахдаа тасралтгүй инээж байлаа.
Бид хоёр гэрт орж ирэн өглөөний цай бэлдэхээр болж цай тавин өндөг шарлаа. Тэр нааш цааш холхихдоо хацар дээр минь үнсэн гараараа илбэн тэвэрч авна.
Ардаас минь чангаар тэврээд өндгийг минь эргүүлэн тавихдаа уруул дээр шуналтан үнсээд эргээд л явчихна.
Би: за минийх лав дуусчихлаа. Чинийх яаж байна.
Би ширээгээ засчихаад түүнрүү харвал тогооны таг урдаа бариад малгай маск зүүн сэрээ барьчихсан плиткаа хараад зогсож байх нь тэр.
Би: яаа! Түлэгдлээ шдээ!
Би түүнээс сэрээг нь аван шарвинг нь эргүүлээд галыг нь зөөллөн тагийг нь тавиад орхивол тэр том нүдлэн харснаа малгайгаа тайлан толгойгоо маажин зогсоно.
Жонгүүг: би чадах байсан юмаа~
Би: мөн тийм байхдаа.
Жонгүүг: ах нарыг сэрээчихээд ир~
DU LIEST GERADE
My Bunny /ДУУССАН/
RomantikӨмнө нь уулзаж байгаагүй ах нартай минь хамт манайд амьдрахаар ирсэн дэггүй залуу. Чи ч бас надад таалагдаж байна.