22. Бидний бяцхан нууц

4.2K 297 8
                                    

:ӨГЛӨӨНИЙ МЭНД! ИРЖ ЦАЙГАА УУЦГАА!

Хэн нэгний ядаргаатай чихэнд чийртэй чимээнээс болж амттайхан зүүднээсээ сэрэх боллоо.

Кино эсвэл зохиол дээр хоол үнэртэн ходоод хоржигнож үнэхээр жаргалтай сэрдэг сэн. Гэтэл энэ тийм биш. Бүр нэг сонсохоос хүйт даамаар солгой хоолойгоор түмпэн сав нүдэж энд тэнд үсэрч харайгаад л. Ядаж байхад энд хоол биш шатсан нүүрс үнэртдэг.

Би: амаа татаач Жин!

Жин: хурдан ирж хоолоо ид ээ!

Би: би өглөөд босоод цай бэлдчихье гээд байхад нээрээ.

Жин: яаж охин дүүгээрээ цай бэлдүүлдэг юм.

Би: ер нь та энд юу хийж байгаа юм? Юнги ах таныг хөөсөн юм бол очиж өвдөглөж сууж байгаад гуйгаад гэртээ хариач!

Жин: эрэгтэй хүний ноён нурууг хугалвал тамд шатаж үхнэ шүү дээ.

Түүнийг хажууд минь гаран үсээ хаялан далчигнаж эхлэхэд нь би хөлрүү нь өшиглөлөө. Бүтэн долоо хоног шар махтай минь хатааж ходоодны шархлаа үүсгээд байгаа хүнийг ганц өшиглөхөд яав л гэж.

Тэр хүрэхийн төдийд муухай орилон газар унах нь тэр. Юун ноён нуруу тэр доор шалбаагтай зууралдаад л хэвтэж байна даг.

Жонгүүг: өглөөний мэнд~

Би: өглөөний мэнд хонгор минь.

Тэр нойрмог байсан тул нүдээ хагас нээн юм хум мөргөчихгүйхэн шиг хажууд минь суугаад нуруунд минь нүүрээ наан бэлхүүсээр минь тэвэрлээ.

Тэр нойрмог байхаараа хичнээн эгдүүтэй гээч. Би түүний ийм үед л хайртай~ бусад үед хэрүүл өдөөд л үглээд яваад байдаг хүн шүү дээ.

Би: дахиад л шөнөжингөө тоглоод унтсангүй юу!

Жонгүүг: Чани л тоглоод байсан.

Би: тэгээд чи тоглож дуусахыг нь хүлээгээ юу?

Жонгүүг: дуусахаар нь би тоглох байсан юм аа.

Би: тэнэг!

Биднийг ярилцаж байх хооронд Чани нүдээ нухлан толгойгоо маажсаар гарч ирлээ. Энэ одоо өдөр ирэх тусам Жонгүүгтэй адил болоод байх юм!

Би: гутал өмсөөч ээ! Яагаад хөл нүцгэн яваад байгаа юм!

Жонгүүг: битгий уурлаад бай!

Би: та хоёр нэг тал болоод хүн элэг барих гээд байна уу үгүй юу!

Жонгүүг: хүүхэд эрх дураараа явж л байг лдээ.

My Bunny /ДУУССАН/Wo Geschichten leben. Entdecke jetzt