Би: Үбинаа.
Үбин: энд уулзана гэж бодсонгүй шүү.
Би: чи энд юу хийж байгаа юм?
Үбин: би энд дүүгээ оруулах гээд л... Чи?
Би: би энд хүнтэй уулзах гээд--
Түүний гараас барин мэндчилж байсан гарыг минь татан хэн нэгэн өөртөө наагаад нөгөө гараараа хүзүүнээс минь татан духан дээр минь үнслээ.
Би: Жонгүүг аа?
Жонгүүг: санасан байна шүү хонгор минь
Би: чи энд яаж?
Жонгүүг: чамайг санаад л ирлээ. Хүнтэй уулзаж байсан юм уу?
Би: мм тийм ээ өмнө нь таарч байсан даа. Миний найз Үбин.
Жонгүүг: тийм юм байна. Сайн байна уу та!
Үбин хөмсгөө өргөн: сайн сайн. Өөрөө олон нийтийн газар садар самуун сурталчилаад л. Тэгээд бүр их сургуулийн сурагч байж.
Жонгүүг: гадаа коридорт найз бүсгүйгээ үнсэж болохгүй гэсэн хууль дүрэм байдаг хэрэг үү?
Бусад хүний нүдээр жаргалтай хос эртний танилтайгаа уулзаж байгаа мэт харагдах ч надад тэр хоёр хурц нүднээсээ гал гарган хоорондоо тэмцэлдэх шиг л. Санаа дагаад ч тэр үү энд бүгчим болж нүүр минь ч улайж эхэлж байх чинь.
Үбин: хүүхэд ээ хичээлдээ орохгүй юм уу!
Жонгүүг: үгүй дээ өнөөдөртөө болсон. Тийм болохоор НАЙЗ БҮСГҮЙГЭЭ хэн нэгэн гуравдагч этгээдээс холдуулан аваад явлаа!
Тэр найз бүсгүй гэх үгсээ чанга гэгч нь дуудан хэлэхэд ойр тойрны хүмүүс сонсон дор дороо шивнэлдэцгээж эхэллээ
Жонгүүг гарнаас минь атгасан чигтээ сургуулийн коридороор хурдан хурдан алхалж урд тээглэх хүмүүсийг гараараа холдуулан хөмсөгөө зангидан явна. Түүний нүдэнд уур уцаар тодрох ба гар аа хэтэрхий чанга зангидсанаас болоод улайчихсан харагдаж байлаа.
Тэр намайг сургуулийн гадаах сандал дээр суулгаад өөрөө урдуур минь алхан нааш цааш холхино. Түүний энэ үйлдлийг хараад тэвчихийг хичээсэн ч тэвчээр минь алдрав.
Би: Жонгүүг аа!
Тэр миний огцом хэлсэн үгнээс болон бага зэрэг цочисхийн нүд нь томорсон ч хурдхан шиг хэвийн байдалдаа орон эргүүлэн надруу муухай харна.
Жонгүүг: тэр яагаад дахиад энд хүрээд ирчихэв.
Би: юу?
YOU ARE READING
My Bunny /ДУУССАН/
RomanceӨмнө нь уулзаж байгаагүй ах нартай минь хамт манайд амьдрахаар ирсэн дэггүй залуу. Чи ч бас надад таалагдаж байна.