Би: байна уу?
: хатагтай Ким Мина~
Би: өршөөгөөрэй? Өөрөө хэн бэ?
: түүнийг сулла!
Би: юу?
: түүнийг сулла!
Би: та хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу!
: та даалгавараа хийсэнгүй. Муу сурагч байна. Муу сурагчид муу дүн өгөх болно!
Гэнэт урд минь байсан хөшиг минь унан хар хувцас хар масктай хүн бяцхан жаалын минь толгойд буу тулган зогсож байлаа.
Бяцханаагийн нүднээс айдас бус жаргал гэрэлтэж хажуу дах хүнээсээ огт цэрвэсэн шинжгүй томоотой зогсоно.
Түүний нүднээс инээмсэглэж байгаа нь мэдрэгдсээр тэр гохоо дарах мөчид буун дуу тас хийн хажуу хананд шинэхэн цусны мөр зам татуулан үлдэхэд тэр эрийн зэвүүн инээд чихэнд сонсогдон хамаг хүйтэн хөлс минь бурзайж эхэлнэ.
Би: АА!
Зүүд байж.
: сэрчихэв үү?
Би: юу?
Түүний дуугаар ухаан орон эргэн тойрноо ажиглавал харанхуй зооринд сандал дээр гинжлүүлчихсэн сууж байх нь тэр.
Бөөлжис хүргэм муухай үнэр сэнхийж ханаар нь дүүрэн цусны толбо. Ширээн дээр хүн амьтан тамлаж байв уу гэлтэй цус болсон багажнууд.
: үнэхээр их унтлаа шүү.
Түүний инээд. Одоог хүртэл дотор минь цуурайтах тэр инээд мөн байна.
: намайг таньж байгаа биздээ!
Би: нохойн хошуу ч билүү, могойн арьс ч билүү тэр бүлэглэлийн бууны нохой мөн байхаа!
: барын савар!
Би: ямар цэцэрлэгийн хүүхэд биш дээ. Тэгэхээр бууны нохой Со Үхёгийн хэрэг зориг юу вэ?
Үхёг: амаа тат!
Би: арчаагүй амьтан ч болдоо.
Үхёг: манай толгойлогч баригдчихсан. Чи мэдэж байгаа байх аа. Түүнийг гаргамаар байна.
Би түүнрүү нулиман: мөрөөдсөний ч хэрэггүй биз
Үхёг: ойлголоо. Тэгвэл чиний бяцхан хайрыг чинь олох хүртэл миний үзэсгэлэнгээр аялвал ямар вэ?
Би: түүнд хүрдэг л юм бол алчихна шүү!
Үхёг чанга инээсээр: одоо л Мина таалагдаж байна!
BẠN ĐANG ĐỌC
My Bunny /ДУУССАН/
Lãng mạnӨмнө нь уулзаж байгаагүй ах нартай минь хамт манайд амьдрахаар ирсэн дэггүй залуу. Чи ч бас надад таалагдаж байна.