Би: тавиач!
Би тэр эрэгтэйн гараас алдууран эргэж харахдаа хацар луу нь хорсолтой гэгч нь алгадчихаад Жонгүүгийн араас гүйн гарлаа.
Түүнийг хайн энүүгээр тэрүүгээр зөндөө бахардатлаа гүйж хайсан боловч түүний сүүдэр ч харагдсангүй.
Арга ядан харанхуй болох үед гэртээ ирвэл ах нарын ихэнх нь унтаж байлаа.
Жин: яасан оройтож байх юм?
Би: ахаа Жонгүүг ирсэн үү?
Жин: үгүй ээ та хоёр цуг яваагүй юм уу?
Би: тийм л дээ гэхдээ тэр алга болчихлоо.
Жин: ямар жоохон хүүхэд биш дээ удахгүй ирчих байлгүй дээ.
Би: тийм байх аа. Та сайхан амраарай~
Жинийг дээш гарах үед би Жонгүүгийг хүлээн том өрөөндөө холхин цонхны дэргэд байн байн очин харах ба утсаараа тасралтгүй залгана. Гэхдээ тэр утсаа авсангүй.
Бүхэл шөнөжин хүлээсэн ч тэр ирсэнгүй. Үүр цайхын үед босон өглөөний цай бэлдэн ах нарыг ажил хичээлд нь явуулчихаад Жонгүүгийн сургуульруу явлаа.
Таньдаг хүүхдүүдтэй мэндлэн багштай нь уулзан түүнийг асуувал хичээлдээ ирээгүй гэлээ.
Түүний байж болох бүх л газраар хайн явсан ч алга. Түүнийг хайх эрлийг минь таслан утас дуугарахад нь түүнийг байх вий хэмээн хамаг хурднаараа утсаа авсан ч тэр алга.
Юнги: Мина?
Би: за?
Юнги: завтай байна уу?
Би: тийм ээ яасан?
Юнги: чи манай ажил дээр хоол хийгээд аваад ирээч тэгэх үү? Би өнөөдөр харихгүй юм шиг байна аа~
Би: ойлголоо тэгвэл хоёр цагийн дараа яваад очьё.
Юнги: за тэгвэл хүлээж байя.
Би утсаа таслан гэрлүүгээ хариад хоолоо хийж эхэллээ. Хоолоо гал дээр тавин ногоогоо хэрчин буруу харан зогсох үед нэгэн хүйтэн гар бэлхүүсээр минь яван ороон тэвэрнэ.
Би шууд л түүнийг танин эргэн хараад хүзүүгээр нь тэврэн аваад уруул дээр үнсвэл тэр хариу үйлдэл гаргасангүй.
Би: Жонгүүг аа намайг сон--
Жонгүүг: чшш!
Би: Жонгүүг?
Жонгүүг: уучлаарай~
Би: чи уучихаа юу?
Би түүний сүүмийсэн нүдийг нь удаанаар ширтэхэд тэр ямар ч хариу үйлдэл хийлгүй дээшээ өрөөлүүгээ гарахаар явлаа. Би хоолоо салган түүний өрөөлүү орвол тэр хувцсаа газраар нэг хөглөрүүлэн хаяад өөрөө орон дээрээ доош харан унтаж байх нь тэр.
YOU ARE READING
My Bunny /ДУУССАН/
RomanceӨмнө нь уулзаж байгаагүй ах нартай минь хамт манайд амьдрахаар ирсэн дэггүй залуу. Чи ч бас надад таалагдаж байна.