7. Үерхэл

4.6K 344 3
                                    

Би: Тэхён ах цагдаагийн газар байна гэж байна.

Жонгүүг: яагаад!

Би: би ч бас сайн мэдэхгүй байна.

Бид хоёр юу болсныг сайн мэдээгүй учир аль байдаг хурднаараа л цагдаагийн газар ирлээ. Хаалгаар оров уу үгүй юу архины нэвширсэн үнэр хамар цоргиж согтуу хөлчүү хүмүүсийн чимээ чихэнд хадна.

Суунагласан утаан дунд түүнийг хайсаар захын ширээнд доошоо харан сууж байхыг нь харан танилаа.

Би: ахаа?

Цагдаа: уучлаарай өөрөө энэ хүний асран хамгаалагч нь уу?

Би: тийм ээ.

Цагдаа: найз бүсгүй нь юм уу?

Жонгүүг: ДҮҮ НЬ!

Би: миний хувийн амьдрал танд хамаагүй байх шүү!

Цагдаа: өршөөгөөрэй! Үүн дээр гарын үсгээ зурчихаад түүнийг аваад явж болно.

Би түүний цаасан дээр гарын үсгээ таталгачихаад Тэхён дээр очин явахыг гуйлаа. Тэр толгойгоо өндийлгөн над руу муухай харчихаад хажуугаар минь салхи татуулан өнгөрөхөд нь түүний уруул дээрх бяцхан шарх гарнаас нь урсах цус нүдэнд минь өртлөө.

Замдаа таарсан согтуу нэгэнд уураа гарган чангахан түлхчихээд хаалга саван гарч одоход нь бид түүний ардаас хоцролгүй явахыг л хичээнэ.

Намайг гарч ирэхэд тэр гэрийн зүг биш өөр тийшээ аажуухан алхална. Хажуунаас Жонгүүг гайхсан харцаар харахад нь явж бай гэсэн дохио өгчихөөд ардаас нь гүйлээ.

Би: ахаа~

Би: ахаа?

Би: Ким Тэхён!

Тэхён: чихэнд чийртэй байна амаа татаач!

Би: яачихаад байгаа юм! Наад нүүр амаа яачихсан юм! Яагаад ингэж муухай аашлаад байгаа юм!

Тэхён цааш харан алхсаар: намайг тайван орхи!

Би түүний гараас зууран эргүүлж харуулаад хоёр хацарнаас нь барин өөрлүүгээ тогтоон харууллаа. Тэр уйлж байна.

Нулимсыг нь харсандаа гайхан зогсвол тэр намайг татан чангаар тэврэхэд хүнд хүнд амьсгаа нь аажмаар багасан зүгээр л ингээд тэр чигтээ гацчихмаар санагдана.

Би шивнэн: надад хэлэхгүй юм уу?

Би: ахаа?

Тэхён: хэцүү байна.

Би түүнийг хөтлөн: эхлээд дэлгүүр орцгооё.

Тэхён: яах гэж?

My Bunny /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora