14. Айсан

3.6K 285 1
                                    

Би: толгой өвдөж байна.

: сэрчихэв үү!

Тэр сандланд хүлээстэй намайг түрэн том зааланд авч ирлээ. Бүх цонхыг нь хаан битүүлж том том хөшигнүүд татсан том тайзны өмнө авч ирэн өөрийнхөө хажууд зассан ширээнд суулгана.

Тэр гинжийг минь тайлан нэг гарыг минь гаргаад буцаан хүлэн нүдээрээ урд минь байх компьютерийг заан надлуу ёжтой инээнэ.

Үхёг: тусгай ажилтаны кодоо оруулаад манай толгойлогчийг сулла. Чамайг зөвшөөрөл өгсөнийг мэдээд америкийн тусгай алба бидэнтэй дайтахаар зэхнэ. Та нарын утгагүй маргаанаас болж хичнээн их мөнгө олохыг мэдэж байна уу!

Би: зэвсэг зарах гээ юу?

Үхёг: чи ч ухаантай юм аа Ким Мина~ тийм болохоор одоо хурдан кодоо хийгээд наад материалаа явуул!

Би: үгүй!

Үхёг: тийм дээ чамайг яаж ч тамалсан чи ам нээхгүй тийм үү! Тэгвэл миний бэлдсэн бэлэгийг хүлээн авна уу!

Түүнийг алгаа ташихад гэрэл багасан тайзны хөшиг унан тайзыг бүхлээр нь харлаа.

Би: Жонгүүг аа!

Тайзны голд байх шилэн хоргон дотор Жонгүүгийг байрлуулах ба дуу чимээг тусгаарлаж байгаа бололтой түүнээс авиа ч сонсогдохгүй байгаа нь улам л санааг минь зовооно.

Би: түүнийг тавиач!

Үхёг: үгүй дээ арай эхлээгүй байна тайван суу хатагтай минь!

Тэр миний мөрийг чанга базан өвтгөнө. Гэсэн ч надад энэ биш тайзан дээр болж буй зүйлс л хамаатай байлаа. Тэд шилэн хоргыг дээш өргөн газраас хөндийрүүлээд түүний дор хуурай моднууд байрлууллаа.

Би: түүнийг тавиачдээ.

Нүднээс минь нулимс гаран тэнхээ мэдэн орилохын хэрээр жонгүүгийн эсэргүүцэл нэмэгдэн шилийг улам хүчтэй цохиход түүний гарын алгыг даган цус урсаж нүднээс нь уур бухимдал тодхон харагдана.

Хажууд минь зогсох адгийн амьтан ахин алгаа ташихад туслахууд нь доороос нь гал өрдөж утаа нь шилэн хорго луу шахагдан орлоо.

Би: боль лдоо гуйя!

Үхёг: кодоо хий!

Түүний орилох дуунаар би ухаан орон гараа сунгахдаа Жонгүүгрүү харвал тэр болохгүй хэмээн гараа савчуулан хөдлөх бүрт утаа нэмэгдэн доош суун ханиалгаж нулимсаа урсгасаар.

My Bunny /ДУУССАН/Onde histórias criam vida. Descubra agora