Түүний амьсгал нүүрэнд минь мэдрэгдэн зүрхийг минь ахин хурдлуулан цохилуулна. Цус минь хамаг биеэр минь хурдлан гүйх нь мэдрэгдэж энэ учир нь ойлгогдохгүй мэдрэмжээс болон бие минь халуу дүүгнэ.
Түүний уруул минийх дээр буух үед орчлонгоос бүр мөсөн тасарч үүлэн дээр хөвөн нисэх мэт
Тэр сая л нэг юм надаас салан нүдрүү минь удаанаар ширтлээ.
Би: Жонгүүг~
Жонгүүг: би чамд хайртай.
Би:...
Жонгүүг: би чамайг хүлээнэ ээ. Чамайг эргэлзэж тээнгэлзэлгүйгээр намайг хүлээн зөвшөөрч бүр мөсөн минийх болох хүртэл хүлээнэ. Итгэлээ ч сэтгэлээ ч бэлдээд чамайг хүлээх болохоор битгий зов. Би зөвхөн чамайг л хайрлах болно. Тэр хүртэл урьдных шигээ харьцаж байя. Гуйя ядаж үүнийг л зөвшөөрчих. Өмнөх шигээ дотно байна гэж.
Би толгой дохиход тэр далайн эргийн сэрүүхэн салхитай хамт намайг орхин гэр лүү орж ах нартай нийлэн хөгжилдөхөөр явлаа.
Түүнийг явахыг ардаас нь харан санаа алдсаар суухад тэндээ хэр удсан юм бүү мэд ухаангүй шахам бодолд орон суухдаа мөрөн хэн нэгэн хүйтэн гар тавьхад л бодит ертөнцөд бууж ирлээ.
Жимин: хэр удаан наанаа суух гэсэн юм бэ!
Би: би хэр удсан гэж?
Жимин: ах нар унтацгаачихсан.
Би: юм бодоод суучихсан юм аа~
Жимин: үнэхээр үзэсгэлэнтэй байна.
Би: тийм байгаа биз сарны туяанд далай бүр ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байна.
Жимин: далай биш ээ~
Би: юу?
Жимин: чи үзэсгэлэнтэй харагдаж байна.
Би: Жимин?
Түүний нүд улайн суудал дээрээ найгаж байгаа нь согтсоныг илэрхийлнэ. Тэр хажууд минь лагхийн суугаад надад ойртон хүзүү рүү минь амьсгална.
Түүний хөдөлгөөн бүр биеийг минь жирвэлзүүлэн таагүй байдлыг үүсгэж би түүнээс бага зэрэг холдон биеэ хумихад тэр хачин гэмээр хараад надаас хөндийрлөө.
Жимин: уучлаарай~
Би: зүгээр дээ.
Жимин: би дүүгийхээ хайртай охинд сэтгэл алдарч болохгүй байх тийм үү?
Би: Жимин?
Жимин: би анхнаасаа мэдэж байсан ч энэ сэтгэл надад захирагдахгүй байна!
YOU ARE READING
My Bunny /ДУУССАН/
RomanceӨмнө нь уулзаж байгаагүй ах нартай минь хамт манайд амьдрахаар ирсэн дэггүй залуу. Чи ч бас надад таалагдаж байна.