Өнгөрсөнд
Би: Жонгүүгаа үхэж болохгүй шүү!
Би: битгий намайг орхиорой!
Би түүний цустай гарыг үнсэн тамиргүйдэн сууж байлаа. Хэт их өлсгөлөн байдал бас шарх биеийг минь улам хүнд болгон хөдлөхөд ч бэрх санагдана.
Галын утаанд угаартан бөгшүүлэн ханиалган суухдаа түүний төлөө л залбиран гарыг нь атгана.
Би: битгий.
Нулимс дуслуулан суухад гаднаас хаалга эвдэн цагдаа нар орж ирэх нь сонсогдов. Тэд хурдхан шиг биднийг болон шархадсан хүмүүсийг зөөн барилгаас гаргахад гал команд түргэн тусламж гэмт хэрэгтэй тэмцэх тасаг тусгай төлөөлөгчид хуран цуглаж гэмт этгээдүүдийг саатуулан ачиж байгаа нь харагдана.
Жонгүүгийг яаралтай түргэний тэргэнд суулган эмнэлэг рүү хүргүүлэн өөрөө тусгайгийн машинаар ардаас нь явахад сэтгэлд цаанаа л нэг зовиуртай.
Намжүүн: чи зүгээр үү?
Би: тийм ээ. Та хэд харин амжиж ирлээ.
Намжүүн: нөгөө дайн өдөөх материал нь
Би: би өөр хүнлүү явуулчихсан Үхёг анзаараагүй.
Намжүүн: ашгүй дээ. Чи хаана байсан юм?
Би: мэдэхгүй түүний гэрт л байх. Тэрний ярьж байхыг сонссон юм.
Намжүүн: ойлголоо. Тэдний гэрийг ч бас нэгжих хэрэгтэй юм байна.
Би: яаж биднийг олсон юм?
Намжүүн: Жонгүүгт байрлал заагч байсан.
Би түүнийг чангаар тэврэн: Танд баярлалаа
Намжүүн: эсэн мэнд байгаад чинь л баярлалаа.
Би: Үхёг яасан бэ?
Намжүүн: үхчихсэн байна лээ.
Би: тун тоогүй.
Намжүүн: яасан?
Би: тэр ийм хурдан үхэх ёсгүй байсан юм
Намжүүн: одоо март даа бүх зүйл сайхан болно.
Бид явсаар эмнэлэгт ирлээ. Эмч нар түүний биеийн байдлыг шалган хагалгаанд оруулахаар зэхнэ.
Би: эмчээ! Юу болоод байгаа юм бэ?
Эмч: тэр маш их шархтай байна мөн дотуур цус алдалт ихтэй байгаа учир хагалгаанд яаралтай оруулах хэрэгтэй.
Би: тэр давж чадах уу?
Эмч: тэр чаднаа!
********************
YOU ARE READING
My Bunny /ДУУССАН/
RomanceӨмнө нь уулзаж байгаагүй ах нартай минь хамт манайд амьдрахаар ирсэн дэггүй залуу. Чи ч бас надад таалагдаж байна.