16. Үнсэлт

3.9K 260 1
                                    

Хэргийг нааштайгаар шийдсэн, Чаниг энд авч ирсэн эсвэл Жонгүүгийг эдгэрсэн аль болохыг нь мэдэхгүй ч би тэдэнтэй энэ баярыг тэмдэглэн цуг суугаад ууцгааж байна.

Ах нараас Жин Намжүүн ах хоёр аль хэдийн тасарчихсан. Тэхён архиндаа халан уйлж майлсаар суухад Жимин л хань болон түүний хажууд суун нурууг нь илнэ. Харин Хусог зураг авалттай тул энд алга.

Юнги Жонгүүг бид гурав хоцорж ирсэн тул цуг суун мах идэн архи ууцгаалаа. Дуу шуугүй хоосон мах идэн хааяа нэг хундага архи хөнтрөн суухад нүдээрээ ойлголцон сэтгэлээ уудалцгаах шиг.

Нэг их удалгүй дотор халж эхлэхэд бүгд босоцгоон гэртээ харихаар шийднэ. Би ууж эхлээ ч үгүй байсан шдээ!

Юнги таксины жолоочтой хамжин Жимин Жин ах хоёрыг аваад эхлээд хөдөллөө. Дараа нь Жонгүүг Намжүүн ахтай би Тэхён ахтай тус тус гэрлүүгээ давхихад шөнийн хүйтэн салхи цонхны завсраар орж ирэн үсийг минь илбэн их хотын гэрэл нүдэнд минь тусан орчныг улам л үзэсгэлэнтэй болгоно.

Өврийг минь дэрлэн унтах Тэхёнийг харсаар нүүрээр нь гараа гүйлгэхэд гарт нойтон зүйл мэдрэгдэх шиг.

Гэрийн үүдэнд ирж зогсоход дуудлагын жолоочид мөнгийг нь өгч явуулчихаад түүнийг үргэлжлүүлэн ширтэн суулаа.

Хэсэг хугацааны дараа тэр нүдээ нухлан өндийгөөд нойрмог бас гунигтай нүдээр надруу ширтэнэ.

Тэхён: хэзээ гэртээ ирсэн юм?

Би: саяхан л.

Тэхён: мм.

Би: та зүгээр үү?

Тэхён: тийм ээ.

Би: ахаа? Таныг урьдынх шигээ хөгжилтэй нэгэн болж цовоо сэргэлэн байгаасай гэж хүсэж байна.

Тэхён: мэдэхгүй юм даа.

Би түүний хүзүүгээр гараа оруулан тэврэхэд тэр нүүрээ мөрөнд минь наан хүндээр амьсгална.

Мөр минь норж тэр чичирч эхлэхэд би зүгээр л түүнийг нурууг илж үсийг нь үнэрлэхээс өөр зүйл хийж чадсангүй.

Тэхён: чамайг тэр залууст баригдаад явахад би үнэхээр их айсан. Уулзаад удаагүй бас би чамд нэг их дотно хандаж байгаагүй ч чи аль хэдийн миний үгүй ээ бидний амьдралын чухал нэгэн болчихсоныг мэдэрсэн.

Тэхён: би зүгээр л ахиад чамайг алдахаас айж байна. Чи одоо бидний нэг! Бид одоо нэг гэр бүл!

Тэр нэг амьсгаагаар хэлэхийг хүссэн бүхнээ хэлчихээд маасайн инээсээр машинаас буун гэрлүү орохоор зүглэлээ.

My Bunny /ДУУССАН/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ