Жимин: Мина?
Би нүдээ нухлан: мм яасан?
Жимин: Жонгүүг ирээгүй юмуу?
Би: тийм ээ тэр ахиад л оройтох юм шиг байна.
Жимин: үнэхээр та хоёр салчихсан юм уу
Би: тийм ээ~
Жимин: юу ч болсон Мина хүчтэй байгаарай би чиний талд болохоор.
Би: ойлголоо. Би дээшээ гарч амарья даа. Та эртхэн унтаарай
Жимин: ойлголоо сайхан амраарай.
Би түүнийг доор орхин өрөөлүүгээ орон хөнжилөө тийрэн унтах чаниг тэвэрсээр унтахаар хэвтлээ. Жонгүүг болон өөрийгөө бодоход л аль хэдийн нулимсандаа норон унтаад өгчихөж.
Гэнэт л юм эвдрэх шил хагарах олон хүний бужигнаан орилооноор сэрэн Чаниг сэрээхгүйн тулд чимээ гаргалгүй яаран доошоо буувал ах нар бүгд цуглачихсан байх ба Тэхён Жонгүүг хоёр барьцалдчихсан зогсож байх ба газар дээрх хагарсан аяганы хэлтэрхийд цус үзэгдэнэ.
Хамаг хувцас нь шороо болон нүүр нь шархаар дүүрчихсэн Жонгүүг архи үнэртүүлэн найган зогсох ба Тэхён уурласандаа нүүр нь улайн зангидсан гарнаас нь цус гарч байлаа.
Би: энд юу болоод байгаа юм!
Тэд миний дуунаар гараа тавилцан холдон зогсоход бүгд дуугаа хураан Жин Хусог хоёр тэрүүгээр буулгасан юмыг нь янзлан явна.
Би: хар шөнөөр согтуу ирчихээд агсан согтуу тавиад л. Төрснөөс ялгаагүй ах дүү хоёр хоорондоо гар зөрүүлээд л. Амьд явахад их зүйл үзэх юм аа!
Тэхён: энэ миний буруу биш ээ!
Жонгүүг: тэгэхээр бүгд миний буруу юм биз дээ! Би л ганцаараа буруутан болчихоо юу!
Тэхён гар далайн: энэ муу новш чинь!
Намжүүн: больцгоо! Тэхён дээшээ өрөөндөө ор! Харин Жонгүүг намайг дагаад яваатах!
Намжүүн Жонгүүг Тэхён гурав дээшээ гарсны дараа би тэднээс юу болсныг асуувал хэн нь ч юу ч хэлсэнгүй. Бүгд л дуугаа хураацгаан өрөөлүүгээ явна.
Хэсэг хугацааны дараа намжүүний өрөөнөөс жонгүүг гарч ирэхэд нь өрөөрүү нь даган орвол тэр намайг тоосон шинжгүй цамцаа тайлан газар шидлээ.
Би: Жонгүүг аа~
Жонгүүг: гар!
Би: эхлээд суу.
Жонгүүг: би гар гэж байна шдээ!
Би: эхлээд шархыг чинь цэвэрлэнэ! Тэрнээс нааш хаашаа ч хөдлөхгүй гэж мэдээрэй!
YOU ARE READING
My Bunny /ДУУССАН/
RomanceӨмнө нь уулзаж байгаагүй ах нартай минь хамт манайд амьдрахаар ирсэн дэггүй залуу. Чи ч бас надад таалагдаж байна.