21. Чөтгөр

4K 280 12
                                    

Жимин гарнаас минь атган явсаар машины хаалга онгойлгон нүдээрээ суу гэсэн дохио өгөхөд ард минь Жонгүүгийн муухай бархираан Намжүүн Жин Юнги гурвын болиоч! бариарай! Тэвч тэвч гэх үгс чихэнд хадна.

Тэгээд бүр цуурайтаад шүү!

Би: бурхан минь нэг л муу зүйл болох юм шиг санагдаад байх чинь.

Жимин: харин тийм ээ~

Тэр тойрон ирж суугаад машинаа асаан хаашаа ч юм нэг тийшээ хөдлөн нэг гараараа жолоогоо барьж нөгөө гараараа гарнаас минь зөөлөн атгана.

Би: хаашаа явж байгаа юм?

Жимин: гэрлүүгээ~

Би: яах гэж?

Жимин: чи бид хоёрт хоёулханаа байх цаг хэрэгтэй шдээ.

Бурхан минь гайгүй залуу юм байх гэж бодсон чинь гаж донтон байсан юм уу!

Би гараараа цээжээ хаан хачин гэгч нь түүнрүү харвал тэр эхэндээ намайг харан шоолж байсан ч сүүлд нь ойлгосон бололтой надруу сандран хараад золтой л осол хийчихсэнгүй!

Би: дахиж жолоо битгий бариарай~

Жимин: ойлголоо.

Тэр хөөрхөн инээн надруу хараад арагшаа сунан ууттай хувцас аван надад өгчихөөд өөрөө түрүүлэн гэрлүү хар гүйхээрээ орлоо.

Яагаад ийм эгдүүтэй байдаг байна аа~

Би ч түүний өгсөн даашинзыг өмсөн үсээ янзалж нүүрээ хөнгөхөн будчихаад доош буун очвол тэр даруухан бөгөөд чамин гэгч нь хувцас өмсөн үсээ арагш ивлэн хана налаад зогсож байлаа.

Би: вуаа дурлах нь байна шүүдээ.

Жимин: битгий дурлачихаарай надад дурлачихвал би дараа нь алуулах болно шүү.

Би: таны үхэхийг хармаар байна~

Жимин: Мина

Бид машинаа гэрийнхээ үүдэнд орхичихоод зугаацацгааж эхэллээ. Дэлгүүрээс хүссэн зүйлсээ аван бие биенрүүгээ шидэн тоглож лангуун дээрээс таалагдсан зүйлсээ зүүж үзэн бие биедээ авч өгсөөр өдрийн талыг өнгөрөөчих нь тэр.

Тэр намайг дагуулсаар үнэхээр том бөгөөд тохилог газар оруулан ирээд голын нэгэн ширээнд суулгалаа.

Тэр өөдөөс минь харан суугаад алгаа ташихад үйлчлэгч зөөгч нар гарж ирэн хөшигнүүдийг хаан гэрлээ унтраагаад энд тэнд тавьсан байсан лаануудыг асаахад газраар нэг цацсан сарнайн дэлбээ таазнаас өлгөсөн туузнууд өнгийн шаарнууд орчныг тодруулна.

My Bunny /ДУУССАН/Where stories live. Discover now