Jisung Oppa

143 16 0
                                    

"Бурхан минь Минхи би үнэхээр зүгээр байна гэж үү. Миний даашинз хэтэрхий богино биш байна уу? Нүүрээ хэтэрхий тод будчихаж уу? Энэ гутал миний хувцастай зохицож байна уу? Үс муухай болчихож уу?" тэр 30 минутын өмнө бэлэн болсон ч 30 минутын турш үглэж, би зүгээр байна уу гэж асууж байна.

"Тэнгэр минь гэж Юн Хэжин би чамайг зүгээр байнаа гэж бараг 1000 дахь удаагаа хэлж байна. Тэглээч 6 цаг чинь болчихлоо. Сону бараг гадаа ирчихсэн байгаа байх" гэхэд Хэжин

"Бурхан минь бурхан минь аль хэдийн 6 болчихсон хэрэг үү"

"Бурхныг дуудахаа боль Юн Хэжин" гэхэд Хэжин үргэлжлүүлсээр

"Нүүрээ арай хөнгөхөн будсан юм шиг байна" гэсээр энхсэг нэмж түрхэнэ

"Хөөе Юн Хэжин битгий их хичээгээд бай. Тэгвэл тэр чамайг байдаг л охин гэж бодно. Тэрнийг аль болох тоохгүй бай. Тэр нь чамайг бусдаас онцгой гэдгийг харуулна. Чи эхний болзоон дээрээ гэрийнхээ хувцастай гарч очсон ч тэр чамруу чинь сэтэглээсээ инээмсэглэж байх юм бол чи түүний хувьд аль хэдийн онцгой хүн болсон гэсэн үг. Тийм болохоор одоо гараад зүгээр л өөрийнхөөрөө бай. Ойлгосон уу"
гэхэд Хэжин толгой дохисоор будагаа хөнгөлж эхлэв. Харин би цонхоор харсаар
"Сону ирчихэж Хэжинаа. Чи бэлэн үү" гэхэд Хэжин

"Тиймээ бэлэн" "Амжилт чи чадна охин минь" гэсээр бид тэврэлдсээр Хэжин гарч явлаа.  Хэжинийг гарсны дараа би цонхоор харуулдан

"Тэд хэзээ явах хүмүүс вэ? Оройтлоо" гэсээр зогсож байтал хаалга дуугарав

"Тэр явчихсан уу" гэсээр Жисун ах орж ирлээ.

Жисун Хэжиний газар дээрх ганц ах нь. Тэр программ хангамжийн мэргэжилтэй. Шинэ шинэ программууд зохиодог. Тийм болохоор их баян. Хааяаа бид 2 дээр ирж хоол авч өгдөг юм. Заза худлаа ярисан юм. Тэр ажил хийдэггүй. Гэртээ видео тоглоом тоглосоор өнждөг. Тэрэнд мэдэхгүй тоглоом гэж бараг байхгүй байх.

Юн хадагтай үргэлж ажилд ор гэж үглэдэг ч тэр хүмүүстэй боцоотой тоглож хожоод мөнгө авдаг болохоор Юн хадагтай түүнийг яаж ч чаддаггүй . Ер нь бол тэр мэдлэгээ ашиглаж ихэнхидээ булхайцдаг л даа.

Мөн тэр заримдаа хакер хийж их мөнгө олдог. Үнэхээр сайн хийдэг шүү. Тийм болохоор л Хэжин сонирхосон залуусынхаа мэдээлэлийг гарын 10 хуруу шигээ мэддэг юм.

Их мөнгө олдог болохоор Юн хадагтай ажилд ор гэж үглэхээ болидог ч хэрэгт орчихвол яах юм гэж дахиад л үглэж эхэлдэг.

Our Love Story | kdl Where stories live. Discover now