Багш"За ингээд өнөөдрийн хичээл дууслаа"
Хичээл дуусчихлаа тэр намайг хүлээж байгаа байхдаа гээд юмаа хурааж байтал
Хэжин"Болзоот бүсгүй минь болзоот залуу чинь ирчихээд зогсож байна. Бас миний ханхүү би түрүүлээд гарлаа" гээд намайг хаяад гарчихав
Би ч юмнуудаа хураагаад ардаас нь гартал Хэжин
"Манай хүн их цэвэрч цэмцгэр хүн болохоор ямар ч юмыг ямар ч чухал ажилтай, завгүй байсан цэгцтэй хийдэг юм" гэсээр зогсож байв
"Чи одоо юугаа яриад зогсоод байгаа юм" гэхэд Сону
"Миний гүнж танай найз залууд чиний хэр цэвэрч хүн бэ гэдэг талаар ярьж байна"
"Аан тэгвэл гүнж чинь өөрийнхөө хэр заваан хүн бэ гэдэг талаараа чамд ярьсан уу" гэхэд Хэжин сандарсаар
"Юу балайраад сонин сонин юм яриад байгаа юм. Хүн чамайг магтаж байхад. Алив миний ханхүү явъя тэд болзоондоо яваг" гээд Сонуг чирж эхлэхэд Сону
"Чи үнэхээр тийм заваан юм уу?" гэхэд Хэжин
"Юу яриад байгаа юм бэ? Үгүй" гээд цааш явлаа. Бид ч тэднийг шоолж инээн зогсож байгаад явцгаалаа
"Хаашаа явмаар байна" гэж Даниел надаас асуулаа
"Хаашаа ч яах вэ? Чамтай л цуг байх юм чинь" гэхэд Даниел зүрхээ бариад муухай царайлаад зогсчхов
"Яасан бэ? Өвдөөд байгаа юм уу? Зүгээр үү" гэхэд
"Чи намайг зүрхний шигдээсээр үхүүлэх гээ юу. Гэнэт ийм үг хэлэхээр чинь" гээд инээв. Би түүнийг цохиод
"Хүн айлгаад хаячих юм" гэхэд Даниел
"Хөөрхөн юмаа" гээд түрүүлээд алхав
Чи л намайг түрүүлээд алчих юм шиг байна
"Ямартай ч юм идэцгээх үү" гээд надад гараа өглөө би ч харж харж байгаад гараа өгтөл тэр хөтлөөд инээв
Түүний гар + миний гар = хорвоогийн хамгийн сайхан зохицол биш гэж үү
Намайг байнга өөрсдийнхөө гар руу хараад байсан болохоор Даниел
"Яасан бэ? Яагаад байнга хараад байгаа юм. Эсвэл эвгүй байгаа юм уу?" гээд гараа татахаар нь би эргүүлж татаад
"Үгүй ээ зүгээр л гоё харагдаад байсан болохоор. Яг л ямар 1 юмаар хамгаалуулж байгаа юм шиг. Хэзээ ч тавьж болохгүй юм шиг санагдаад" гэтэл Даниел хацар дээр минь үнсэв

YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfiction...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??