9 сарын сүүлчийн 7 хоног миний хувьд үргэлж гуниг харууслыг минь харуулсан тэр өдрүүд болдог юм. Энэ өдрүүдэд хэн ч надад юу хийх ёстойг минь зааж чаддаггүй юм.
Өглөө эрт босоод аав дүү 2оо дагуулсаар гэрээсээ гарч аав ажил руугаа Дэхви бид 2 ээж рүү явахаар хамгийн эхний автобусанд суулаа. Хамгийн эцсийн буудал дээр нь буучхаад хэзээ ийм өндөр болсныг нь мэдэхгүй ч үргэлж миний дүү байх наддаа л бяцхан дүүгээ сугадсаар ээж дээрээ ирж авч ирсэн цэцгээ тавилаа.
"Сайн байна уу ээжээ. Сайн сууж байсан биз дээ. Ирээгүй зөндөө удчихаж. Бид 3-ыг санасан уу? Бид 3 таныг зөндөө санасан. Та биднээс явснаас хойш 11 жил өнгөрч байна. Хурдан юмаа. Саяхан л 1 бяцхан охин юугаа ч мэдэхгүй байгаа дүүгээ дагуулчихсан энд уйлаад сууж байсан юмсан. Аав ажилдаа явсан. Биднийг тэжээх хэрэгтэй шүү дээ. Тэр таньд бидэнтэй цуг ирээгүйд уучлаарай гэж дамжуулаарай гэж байсан. Бас хайртай шүү гэж" гээд нулимсаа арчин
"Манай Дэхви их өндөр болсон байгаа биз. Эгчийнхээ ард нуугддаг биш эгчийгээ хамгаалдаг мундаг том залуу болсон" гэсээр Дэхви рүү хархад
"Сайн байна уу ээжээ. Таны бяцхан Дэхви байна. Хэдий би тантайгаа өнгөрүүлсэн дурсамжаа сайн санадаггүй ч эгчийнхээ үгэнд орж, ачлалтай сайн хүн болох ёстой шүү гэх сүүлийн үгийг чинь маш сайн санадаг. Эгчийнхээ үгэнд орж мундаг шүүгч болчихоод аавын бахархалт хүү ээжийн мундаг хүү эгчийн сайн дүү болж та 3-ынхаа ачийг хариулах болохоор та намайг дээрээс сайн хамгаалаарай. Бид 3 тандаа зөндөө хайртай шүү!" гэхэд би дүүгээ энгэртээ чангаас чанга тэврэн хамтдаа цурхиран уйллаа.
Энэ өдрүүдэд л бид ээжийгээ дурсаж, хэний ч үгийг сонсолгүй уйлж чаддаг болохоор хамтдаа уйлалдлаа.
"Та зүгээр биз дээ. Түрүү жилийнх шиг өвдчихсөн, гар хөлөө хавдуулаад ирэхгүй биз дээ" гэсээр Дэхви автобусанд суухынхаа өмнө надад санаа зовсоор асууна
"Би зүгээрээ чамд амалсан шүү дээ. Дахиж өвдөхгүй, бэртэж гэмтэхгүй гэж. Тийм болохоор одоо хурдхан яв" гэхэд Дэхви толгой дохисоор автобусанд суулаа.
Түүнийг явуулчхаад дараагийн автобусанд суун анх ээжтэйгээ уулзсан газар руу явлаа.
Илсаны төрөх эмнэлэгт шинэхэн төрсөн нярайчуудыг харан зогсоно. Хүүхдээ харах гэсэн аавууд шилэн цонхны урд зогсоно. Аав ээж 2 маань ч бас ингэж их баярласан байх даа.
"Минхи~яаа" гэх дуунаар эргэн хархад нагац эгч маань зогсож байв. Түүнд үрчлээ тогтож, үс нь бууралтжээ. Үргэлж залуугаараа явна байх даа гэж боддог байж билээ.
"Нагац эгчээ сайн байна уу?" гээд бөхийхөд тэр санаа алдан
"Тэр өдөр дахиад л хаяанд ирчих ээ юу" гээд намайг тэвэрлээ. Нагац эгч маань эмч.
Энэ өдрүүдэд хийх ёстой зүйлсийн маань 1 нь нагац эгчтэйгээ уулзах юм. Тэр ээж маань дээрээ 1 л эгчтэй айлын отгон охин байсан юм.
Харин дараа нь би өсөж өндийсөн байшингийнхаа зүг зүгэллээ. Аавын маань хийж өгсөн савлуур яг хэвэндээ байлаа. Байшин дотроос нэгэн өвөө эмээ хоёр ач зээ нараа дагуулсаар гарч ирэн байшингийн маань арын талбайг дүүргэнэ. Энэ байшин одоо ч ийм жаргалтай байгаад би нүүр дүүрэн инээмсэглэлтэй буцлаа.
Ингэсээр эхний өдөр өнгөрч 2 дахь өдөр би ээжтэйгээ хамт явдаг байсан цэцэрлэгт хүрээлэн рүү явж эцэг эхийнхээ хайранд умбасан хүүхдүүдийг өдөржин харж суусан юм.
3 дахь өдөр би парк орж, ээжтэйгээ дандаа хамт суудаг байсан тоглоомууд дээрээ сууж, ээжийнхээ дуртай амттан, дуртай хоолыг нь идэж, хамгийн сүүлд ээжтэйгээ Дэхвитэй хамгийн сүүлд суусан тоглоомын 13-р бүхээгт орж шөнийн Сөүлийг харна. Харин хаалганы дор ээжийн маань бичсэн
<Өхөөрдөм МинМин
Бяцхан Виви
Жаргалтай ээж> гэх үг харагдана.Таныг санаж байна ээжээ
4 дэхь өдөр би бидний анх нүүсэн байшин рүү ирлээ. Дэхвиг ээжийн гэдсэнд байхад анх энэ байшинг авсан юм. Дэхви энд төрж, энд өсөж, энд анх удаа алхаж, энд анх хэлд орж, энд анх анхныхаа гэрийн даалгаврыг хийсэн юм. Бид ээжийг нас барснаас хойш 2 жилийн дараа эндээс нүүсэн. Хэдий хоёр жил өнгөрсөн ч түүний гэх бүх зүйл арилаагүй байсан болохоор аав тэсэлгүй нүүцгээе гэсэн юм.
Удаан алхсаар хаалганы хонхыг дархад буурал толгойтой ч буянтай эмээ хэн бэ гэсээр хаалгаа тайллаа.
"Сайн сууж байсан биз дээ эмээ" гэсээр түүний өөдөөс нулимстай нүдээр ширтэхэд тэр үг ч хэлж чадалгүй өмөлзөн намайг тэвэрсээр уйллаа.
"Бурхан минь чи яг ээж болжээ. Яг л миний охин эргээд ирсэн үү гэлтэй" гэсээр намайг орууллаа.
Би эмээтэй ээжийн талаар тийм ч их ярилцахыг хүсдэггүй. Хүүхдээ урдуураа оруулсан хөгшинд ямар л олиг байв гэждээ. Түүний сэтгэлийг л сэвтээхийн нэмэр.
Бусад эмээ нартай л адилаар эмээ намайг бондойлгосоор гэрээсээ гаргалаа. Цаг эрт байсан тул замаа даган доош аажуу алхсаар нэгэн уулзвар дээр ирлээ. Энэ уулвар л ээжийн минь үхэх шалтгаан болсон гэж би боддог. Бас намайг зайрмаг нэхээгүй бол тийм зүйл болохгүй байсан. Бодол болсоор нулимсаа сул тавин ээжийн хэвтэж байсан газар руу ширтэн сууж байхад
"Хөөе И Минхи утсаа авахгүй юм бол яах гэж утас баридаг юм" гэх дуунаар дээш хархад
"Би чам руу бүхэл бүтэн 2 өдөр залгалаа" гэх дуу гудмаар нэг хадлаа.
![](https://img.wattpad.com/cover/142667675-288-k194912.jpg)
YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfiction...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??