Friends

137 16 0
                                    

Хэжиний гэрээс гарсаар юм бодон алхаж байтал ардаас хэн нэгэн

"Минхи~яаа" гэж дуудах нь сонсогдон эргэж хархад таньдаг хүн маань зогсож байлаа

"Өө Даниел" гэхэд тэр надруу гүйн ирэв.

"Бид их таарч байх чинь" гэсээр туулайн шүдээ гарган инээв.

"Харин тиймээ их таарч байна" гэхэд тэр толгойгоо дохин

"Гадаа өнөөдөр үнэхээр гоё байна. Харьж яваа юмуу" гэсээр над руу харлаа

"Тиймээ.Гадаа гоё болохоор нь алхаж явнадаа харин чи" гэхэд тэр

"Би ч бас харьж явна. Орой болж байгаа юм чинь хамтдаа алхангаа чамайг дөхүүлж өгий. Дургүйцэхгүй биздээ" гэсээр над руу харлаа

"Тэгье ээ ханьдаа юм ярингаа сайхан алхий" гэхэд тэр инээмсэглэсээр

"Сону муу золиг яг зөв цагтаа Хэжинийг болзоонд урижээ" гэсээр инээхэд

"Би ч бас яг тэгж бодоод явж байлаа" гэсээр инээлдсээр Даниел

"Чи Хэжинийг болзоонд нь бэлдэж өгөөд явж байна уу" гэх нь тэр.

"Тиймээ. Өглөөнөөс хойш түүнийг бэлдэж өгөөд, цаг гаран би зүгээр байна уу гэж үглэхийн сонсож байгаад явж байлаа. Бодвол чи надтай энэ хавьд таарсан юм чинь Сонуг дагаж ирсэн бололтой" гэхэд тэр шилэн хүзүүгээ илэн инээсээр

"Ун Сону ямар ядаргаатай гэж санана. Намайг өглөө дуудаад 3 цаг дэлгүүр хэсч 2 цаг үсчинд суусаны эцэст бэлэн болсон. Гэхдээ 2 цаг үсчинд суусан байж ямар ч өөрчлөлт гараагүй гээд боддоо. Өөрөө янзалсан ч болохоор байсан байхад. Шүүгээгээр нь өмсдөг өмсдөггүй өчнөөн хувцас байхад 3 цаг дэлгүүр хэсч 4 гар дүүрэн юмтай гарч ирсэн. Дараа нь хувцсаа сонгох гэж 1 цаг болсон. Гэхдээ энэ бүхний эцэст миний хэрэг огт байгаагүй. Хувцсаа солихдоо хүртэл тольтойгоо ярьж байгаад л таарсан" гэсээр үргэлжлүүлэн

"Түүнийг бэлэн болчхоор ашгүй харих нь гэж бодсон чинь цуг явж бид 2-ын анхны болзооны зургийг авж өг гэсэн. Тэгээд бараг цагийн турш тэр модны ард нуугдаж нуугдаж зургийг нь аваад тэр 2-ын явахыг нь хүлээж байгаад одоо л харьж явна даа" гэсээр инээлээ

Сайхан инээмсэглэх юмаа гэж бодсоор

"Их зовлон үзэж дээ" гэсээр инээхэд

"Тиймээ гэхдээ найзынхаа аз жаргалын төлөө юм чинь зүгээрээ. Юманд чинь ээлж дараа гэж бий шүү дээ" гэсээр үргэлжлүүлэн

Our Love Story | kdl Where stories live. Discover now