Тэмцээний үеэр Даниелийн тэр асуулыг асуудаг өдрөөс хойш 2 7 хонож байна. Хэдий би түүнд сайн болж байгаа ч танилцаад 1 сар ч болоогүй байж үерхэнэ гэхээр арай л ёс бус санагдаад чадахгүй гээд хэлчихсэн.
Заримдаа хариултандаа эргэлзэх шиг. Мэдэхгүй юм даа
"Хөөе эмо минь яагаад бүр эмороод суучихаав" гэсээр Хэжин хаалга онгойлгон орж ирлээ.
"Мэдэхгүй ээ" гээд таблет руугаа ширтэхэд
"Яасан драма дээрх хосууд чинь салчихсан уу? Эсвэл 1 нь хорт хавдартай болсон юм уу? Эцэг эх нь гэрлэлтийн зөвшөөрөхгүй байна уу? Эсвэл 1 нь өөр хүнд хайртай болсон юм уу?" гэсээр өвдөгөө цохин инээнэ
Хүний найз ч бол доо. Би тэглээч тийм эхнэрийн урхи шиг кино 9 настайгаасаа хойш үзээгүйг мэдсээр байж хүний найз гээд байгаа шүү!
"Яасан биш юм уу? Хачин царайлаад байхыг бодвол. Аан тэгвэл тэр 2 ах дүү 2 болж таарсан уу? Тэгнэдээ мэдсэн юм хахахахаах"
Шүлсэндээ хахаасай
Хэжин "*шүлсэндээ хахах* Чи сая намайг хараасан уу? Найз залуудаа хэлнэ шүү!
Тиймдээ тэр одоо миний найз биш Ун Сонугийн найз охин. Ийм байх нь аргагүй л дээ
"Хадагтай Ун олон юм ярьж дууссан бол миний өрөөнөөс гарна уу?Баярлалаа"
"Хөөе И Минхи хүн чамайг л инээлгэх гэж хичээж байхад. Анхнаасаа л Даниелд зөвшөөрчих байсан юм. Арай хурдан байна энээ тэрээ гэчихээд байж байгаагаа хар" гэсээр над руу муухай харна
Би ч өөдөөс нь худлаа инээмсэглэсээр "Энэ хадагтай Унд ямар ч хамаагүй асуудал. Аягүй бол найз залуудаа очиж хов зөөнө биз. Би ганцаараа баймаар байна"
"ЯАА И МИНХИ. Чамд ярилцах хүн хэрэгтэйг мэдэж байна"
"Зүгээрээ надад ярилцах хүн байгаа"
"Хэн"
"И Минхи 2. Үнэхээр сайн зөвлөгч шүү! Миний сэтгэлийг бүрэн ойлгодог. Надад ямар байгааг шууд хараад л мэддэг. Намайг сонсдог намайг ойлгодог. Залуусын ардаас явдаггүй сайн найзыгаа ч мартдаггүй"
"Минхи~яа уучлаарай"
"Дараа болёоо. Надад үстэй толгойноос ч их асуудал байна" гэхэд Хэжин миний өөдөөс өрөвдөлтэй царай гаргасаар гарахаасаа өмнө над руу эргэж харан
"Ямар ч байсан Даниел хэцүү байдалтай л байгаа шүү! Хичээлдээ ч ирэхгүй байгаа. Чи 1 юм бодно биз" гэсээр гараад явлаа.
![](https://img.wattpad.com/cover/142667675-288-k194912.jpg)
YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfiction...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??