Hate you

132 21 4
                                    

"Хөөх ингэж ярьсан өөрөөсөө хүртэл айчихлаа" гээд Аёон Хэжин 2 луу хартал тэр 2 зэрэг эрхий хуруугаа гаргалаа.

Төлөвлөгөө их энгийн. Аёон өнөөдөр жирэмсэн болсон гэдгээ Сонүнд хэлэх гэж байсан ч Сонүн түүнд салцгаая гэж хэлсний дараа шокноосоо гараад ардаас нь явсан ч шатнаас уначихсан гэж хэлнэ. Тэгээд Сонүний царай ямар болохыг хараад түүнд үнэнийг хэлнэ.

Ер нь бол энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд эмч аавын ач болон миний драманы асар их мэдлэг тус болсон юм. Нэг үгээр хэлэхэд миний ач тус их гэсэн үг.

Хэдэн далдганасан юм хаалгаар чихэлдсээр орж ирлээ.

"Хөөх нүл архи. Уучхаад машин барьсан л гэж битгий хэлээрэй дээ Кан Даниел" гэхэд

"Аёонд санаа зовсондоо марчихаж" гэж хэлээд Аёон руу харлаа.

Харин манай хүн тэнд дүрдээ орчихсон төв царайлаад сууж байлаа.

"Юу болсон юм" гэж арай уян зөөлөн сэтгэлтэйгээрээ Минхён асуухад Хэжин Сонүн рүү зэхэлцэн

"Чамайг хархаас ч дургүй хүрч байна" гээд үсээ шидлэн өөр тийшээ харлаа.

"Арай хэтрүүлээд байна" гэж түүнд шивнэхэд тэр элгээ тэврэн зогслоо.

Би ч Сонүн рүү харан "Чи юу ч мэдээгүй л биз дээ. Усан толгойт минь"

"Юуг"

"Түүнийг сүүлийн үед яагаад тийм зан гаргаад байсныг" гэхэд тэр толгой сэгсэрлээ.

"Тэр бие давхар болчихсон байсан Сонүн. Чиний хүүхдийг тээж байсан. Чамд энэ тухайгаа өнөөдөр хэлэх гэсэн чинь юу гэсэн гэнээ. Залхаж байна, салцгаая гэсэн гэл үү? Ийм байж чи яаж өөрийгөө эр хүн гэж хэлэх гээв" гэхэд бүгд шоконд орон эхлээд зөв сонссон уу гэж бие бие рүүгээ харан дараа нь Сонүн Аёон 2 луу харлаа.

"Тэгээд хувцсаа аваад гарсан гэл үү? Гэтэл ийм тэнэг чиний араас энэ хүүхэн гарч яваад шатнаас өнхрөөд уначихсан. Юу болсон талаар ойлгож байгаа биздээ"

Яг л санасанаар Сонүний царай хувхай цайгаад эхэллээ. Харин одоо 2-р үе эхлэх цаг

"Минхи одоо болно. Наад хүнийг чинь хармааргүй байна. Өрөөнөөс гаргаад өг" гэхэд Сонүн түгдэрч ядан

"А.аёон" гэж хэлхэлд Хэжин түүнийг түлхэн

"Өнөөдөр чамайг дуудсан шалтгаан бол болсон явдлыг мэдүүлж, бас дахиж Аёоны нүдэнд битгий үзэгд гэж хэлэх гэж дуудсан юм" гэхэд Сонүний нүдэнд нулимс цийлгэнэж эхлэн

Our Love Story | kdl Where stories live. Discover now