-5 жилийн дараа-
"Удаан хүлээсэн үү?" гэсээр Даниел араас минь тэвэрсээр хацар дээр минь үнэснэ
"Үгүй ээ нээх удаагүй" гээд түүний гараас атгатал
"Уучлаарай түгжрэлтэй байлаа" гэсээр намайг хөтлөн кофе шопны үүд рүү зүгэллээ.
Харж байгаачлан өнөөдөр бид 2-ын 6 жилийн ой. Тэр бүх үйл явдал болсноос хойш 5 жил өнгөрчээ.
"Хадагтай та өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" гэсээр хөтөлж явсан гараа өргөн миний гарыг үнслээ.
"Ноёнтон та ч бас үнэхээр царайлаг харагдаж байна" гээд түүнийхээ гарыг үнслээ.
Дотор орон тэр надад суудал татаж өгөн бид 2 аяга мока болон чийзкейк захиаллаа.
Чийзкейк дээрээ 6 гэсэн лаа асаан хүслээ бодлоо.
~Түүнтэй минь үүрд хамт байлгаж өгөөрэй~
Хэмээн бодоод бид зэрэг лаагаа үлээлээ. Даниел гараас минь атган
"Чамтай учирсандаа би азтай шүү! Юу гэж хүссэн юм" гээд над руу сониучирхан харна
"Чамтай үүрд хамт байлгаж өгөөч гэж. Харин чи"
"Үүрд чамайг хайрлахыг"
Яг л анхных шигээ үргэлж намайг догдлуулж байх юм.
"Хэжиний бие сайн гэнэ үү" гэсээр Даниел бялуугаа зүсэн над руу харна.
6 жилийн өмнө тэр явдал болсноос хойш Сону Хэжиний ардаас 6 сар үхэн хатан гүйсний эцэст Хэжин түүнийг уучилж жилийн дараа тэд ихэр хөвгүүдтэй болсон юм.
Дараа жил нь тэд нүсэр том хурим хийж бараг манай сургуулийн бүх хүн ирсэн байх. Тэдний сахилгагүй хөвгүүд одоо 4 настай ба тун удахгүй ах нар болох юм.
Хэжин 8 сартай жирэмсэн ба энэ удаад бас л ихэр хөвгүүдтэй болж байгаа. Тэдний гэр удахгүй нурах байх гэж айж байна.
"Тийм ээ сайн байгаа. Удахгүй төрөх байх. Жирэмслэх бүрдээ ихэр хүүхэд төрүүлээд байгаа нь сонин л юм" гэхэд Даниел зүссэн бялуугаа миний өмнө тавин
"Бас хүү төрүүлээд байвал" гээд бид инээлдлээ.
Харин Аёон Сонун хоёрын бяцхан охин 5 настай тэдний гэр бүл ойрын хугацаанд бүл нэмэх бодолгүй байгаа.
Бусадуудынх нь хувьд гэвэл Минхён мэргэжлээрээ ажиллаж байгаа сүүлд уулзахад тэр бидэнд шинэхэн найз охиноо танилцуулсан ба тэр охин надад маш их таалагдсан.
YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfiction...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??