Our First Day

129 18 6
                                    

"Тэгэхээр та 2 албан ёсоор үерхчихсэн юм уу?" гээд Аёон Хэжин 2 над руу харна. Бид сургууль явах замдаа ярилцаж байгаа нь энэ

"Бараг л"

Хэжин гайхсаар "Бараг л гэдэг чинь юу гэсэн үг үү?"

"Юу гэсэн үг вэ гэхээр тэр өдөр Аёон Сонүн 2ын ойн өдөр байсан. Хэрвээ бид бас ойн өдөр хийлээ гэж бодоход тэдэнтэй адилхан өдөр хийж болохгүй шүү дээ"

"Хамтдаа сайхан тэмдэглэхэд л болношд. Гэхдээ та 2т эвгүй л байх л даа" гээд Аёон инээв

"Өчигдөр орой яг юу болсон юм" гэсээр Хэжин сонирхсон харцаар над руу харлаа.

Өчигдөр оройны талаар бодох тоолонд Даниелийн би чамд 2 жилийн турш сайн байсан гэдэг үг бодогдоод байх юм.

Тэр үед хэтэрхий цочирдчихсон байсан болохоор асууж чадаагүй ч өчигдөр асуухад дараа тайлбарлая гэж хэлсэн

"Онцын юм болоогүй ээ. Зүгээр л би очоод бодол чинь өөрчлөгдөөгүй бол үзээд алдая гэж хэлсэн" гэхэд тэр 2 ямар романтик юм бэ? гэсээр дуу алдана

"Гэхдээ Даниел надад 2 жилийн турш сайн байсан гэж хэлсэн" гэхэд тэд гайхсаар ёстой төсөөлөөгүй юм байна гэцгээж байлаа

"Аан тэгээд л Минхён Минхигийн хувьд хурдан ч Даниелийн хувьд өөр л дөө гээд байсан юм байна" гэсээр Хэжин бид 2 луу харлаа

Аёон "Хөөх би ч энэ талаар мэдээгүй юм байна"

Хэжин "Даниел Минхид талтай нь илт байдаг байсан ч 2 жил болж байх юм гэж ёстой санасангүй"

Аёон"Харин тийн"

Хэжин"Хөөх 2 жил гэхээр манай Минхи сургуульд орж ирээд л Кан ахлагчийн нүдэнд тусчээ" гэсээр тэд намайг шоолно

Аёон"Хөөх муу хүнийг дурсахаар гэгчээр яг нөгөө 3 чинь ирж байна шүү"

Сону"Сайн хүн санаагаараа гээч" гээд тэд инээлдлээ

Сонүн"Зиа зиа хайрын шувуухайнуудаа шинэхэн хайрын шувуухайнуудаа үлдээгээд явцгаая" гээд тэр 2 Аёон Хэжин 2-ыг дагуулаад явлаа

"Сайхан амарсан уу?" гэсээр Даниел яриа эхлүүллээ

"Сайхан харин чи" гэхэд

"Хэзээ ч байгаагүйгээрээ сайхан амарлаа" гээд инээлээ. Тэгээд

"Хичээл орох болоогүй байгаа юм чинь жоохон алхах уу" гэсээр бид алхлаа

Our Love Story | kdl Where stories live. Discover now